Банкны тухай
Банкны тухай
Эрхэм зорилго
Монгол улсын хөгжилд ХасБанкны оруулах хувь нэмэр нь өндөр боловсрол бүхий чадварлаг ажиллагсад, эрхэм түншлэл, эх дэлхий, хүмүүнийг дээдэлсэн эрүүл ашиг орлого, шударга өрсөлдөөн бүхий үйл ажиллагаагаар хэмжигдэнэ. Банк нь бичил бизнес, жижиг, дунд бизнес эзэгнэгч нар, нийт үйлчлүүлэгч түмэндээ ил тод, найдвартай, хариуцлагатай банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг тэгш эрхтэй үзүүлнэ.
Хэтийн зорилт
ХасБанк нь бүхий л ажиллагаагаараа салбартаа тэргүүлэгч банк болно. Банк нь мэдээлэл, харилцаа, холбооны дэвшлийг ашиглан харилцагч бүрийн хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн үйлчилгээний хэм хэмжээг мөрдөж ажиллахыг эрхэм болгосны үндсэн дээр зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж, бичил болон жижиг дунд бизнес эзэгнэгч нарын хөгжлийг дэмжинэ.
Бидний Эрхэм Үүрэг
- Нэн тэргүүнд бид монголын ард түмэн - хот, хөдөө орон нутагт амьдарч буй бичил болон жижиг бизнес эрхлэгч, малчид, ажилчид, санхүүгийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал хүмүүсийн өмнө үүрэг хүлээнэ.
- Тэдний хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд бидний хийж байгаа бүхий л ажил чанартай байх ёстой. Үнийг зохих түвшинд барихын үүднээс бид зардлаа аль болох бага байлгахыг зорино.
- Харилцагчийн захиалгыг найрсаг, шуурхай буюу оновчтой байдлаар гүйцэтгэнэ. Зохих хэмжээний өгөөжтэй ажиллах бололцоогоор бид өөрийн түншүүдийг хангах болно.
- Монгол Улс даяар бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс - ажиллагсдынхаа өмнө бид үүрэг хүлээнэ.
- Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй.
- Тэд ажилгүй болно гэхээс санаа зовох ёсгүй. Ажлын хөлс шударга, гүйцэтгэлтэй зохицсон байж, ажлын байр цэвэр цэмцгэр, эмх замбараатай, аюулгүй байх ёстой.
- Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа үзүүлэх болно. Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байх ёстой. Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй зохицон ажил эрхлэх, албан тушаал, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана.
- Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна.
- Ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч буй нийгмийн өмнө бид ариун үүрэг хүлээнэ.
- Бид төрийн хууль тогтоомжийг мөрддөг, сайхан санаачлага, буяны ажил үйлсийг дэмжин тэтгэдэг, татварын зохих үүрэг хүлээдэг иргэд байх ёстой.
- Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, эрүүл мэнд, боловсролын тогтоолцоог улам боловсронгуй болгох үйл явцад бид оролцох үүрэгтэй.
- Бидэнд итгэн эзэмшүүлсэн эд хөрөнгөд гамтай хандаж, орчин тойрон, байгаль дэлхийгээ ямагт дээдлэн хамгаална.
- Бид хувьцаа эзэмшигчдийн өмнө эцсийн хариуцлага хүлээнэ. Эрхэлж буй үйл ажиллагаа маань зохих хэмжээнд өгөөж өгөх ёстой.
- Шинэ санаа, бүтээлч санаачлагыг бид дэмжих болно. Судалгаа шинжилгээ явуулж, шинэлэг хөтөлбөр боловсруулах бөгөөд алдаа дутагдлаа өөрсдөө хариуцна. Шинэ салбар нээж, шинэ тоног төхөөрөмж суурилуулж, шинэ боломжоор хангах ба зах зээлд шинэ бүтээгдэхүүн санал болгоно.
- Цагийн цөвүүнээс урьдчилан сэргийлж нөөц сан байгуулж ажиллана.
- Энэхүү зарчмын дагуу ажиллавал бидний үйлчилгээ харилцагчийн санаанд нийцэж, ажиллагсад маань рамшиж, хувьцаа эзэмшигчид зохих өгөөжийг хүртэх болно. Ингэснээр бидний хийж буй ажил бидний Эх Орон - Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг.
ХасБанк болон түүний толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн үүсэл хөгжил
2001 оноос хойш...
Цааш нь >>
Байгууллагын бүтэц
Та энэ хэсгээс ХасБанкны үйл ажиллагаагаа явуулж байгаа бүтэцтэй танилцаж болно.
Цааш нь >>
Шагнал, урамшуулал
ХасБанкны авч байсан шагнал урмшуулалуудын талаар та эндээс мэдээлэл авч болно.
Цааш нь >>
Тайлан
Та энэ хэсгээс Жилийн тайлан, Санхүүгийн тайлан болон Жилийн онцлох үйл явдлын талаар мэдээлэл авч болно.
Цааш нь >>
Нийгмийн өмнө хүлээх хариуцлага
ХасБанк нь Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашиг, Эх дэлхий гэсэн гурван зүйлийг эрхэмлэн ажилладаг юм.
Цааш нь >>
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
