Бусад
Франчайзийн үйлчилгээ
Зорилго: Хөдөө орон нутгийн иргэдийн өөрсдийн үүсгэл санаачилгаар бий болж, өөрсдөө удирдаж хянаж, өөрсдөө ашгийг нь хүртдэг, илүү ардчилсан шинжтэй, илүү олон хүнийг хамрах боломжтой бие даасан санхүүгийн байгууллага бий болгосоноор хөдөөгийг иргэдэд олон талт санхүүгийн үйлчилгээг хүргэх, санхүүгийн өрсөлдөөнийг бий болгох, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах
Үйлчилгээний хамрах хүрээ: Хөдөө орон нутагт буюу сумдад үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж Зээлийн Хоршоод
Үйлчилгээний төрөл:
- Сургалт, зөвлөгөө, төвлөрсөн болон бүсийн уулзалтууд
- Хяналт үнэлгээ, зэрэглэл тогтоох
- Технологи, УМС
- Санхүүгийн үйлчилгээ ( зээлийн шугам, бөөний зээл, санхүүгийн түрээс)
- Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх (мөнгөн гуйвуулга, гар утсанд суурилсан банкны үйлчилгээ, даатгал)
Хамтран ажиллах хүсэлтэй хоршоодод тавигдах шаардлага:
Суманд үйл ажиллагаа явуулдаг 21-с дээш гишүүнтэй, доод тал нь 2000.000 сая төгрөгний ХНХ-тэй, улсын бүртгэлтэй, гишүүдийн оролцоо, идэвхи санаачилга сайн байх, франчайзийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
Франчайзийн гэрээтэй хоршоодын гол үзүүлэлтүүд:

Франчайзийн гэрээт 78 хоршоодыг төлөөлсөн 9 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөх Хороог байгуулсан бөгөөд жилд 2 удаа хорооны хурлыг хийж хоршоо хөгжлийн бодлого үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна.

