Бусад
Цалин олгох
Байгууллагын кассын ачааллыг багасгах, зардлаа хэмнэх үүднээс ажиллагсадынхаа цалин тавьж олгох үүргээ ямар нэгэн зардалгүйгээр банкинд шилжүүлж болно. Энэ тохиолдолд байгууллагын харилцах дансны заавал байлгах доод үлдэгдэл нь 0 байж болно.
Энэ үйлчилгээг ашигласнаар танай ажиллагсад банкны харилцагчид болж банкны бусад төрлийн үйлчилгээнд хамрагдаж чадна. Тухайлбал:
- Хөнгөлөлттэй нөхцөлтэй карт, харилцах данс эзэмших;
- Цалингийн дансны гүйлгээ болон үлдэгдэлд интернет банк ашиглан хяналт тавих, мөнгөө удирдах боломжтой болох;
- Барьцаа батлан даалтгүйгээр цалингийн зээл авах, зээлийн шугам нээлгэх;
- Орон сууцны зээлд хамрагдах;
- Цалингийн данснаасаа тогтмол хийгддэг гүйлгээгээ захиалж банкаар хийлгэх зэрэг боломжуудыг эдлэх болно.
