www.xacbank.mn/mn/77/corporate-business/loans/development-loan

Цүнхээр мөнгө хураах

Хэрвээ танай байгууллага салбар, нэгж, борлуулагч нарынхаа борлуулалтын орлогыг бэлэн мөнгөөр өдөр бүр цуглуулж хураах нь зардал өндөртэй мөн эрсдэлтэй байгаа бол үүнийгээ ХасБанкны цүнхээр мөнгө хураах үйлчилгээнд даатгахад болно.

Банкны найдвартай хамгаалалтын доор кассын ажилтнууд тогтоосон хувиар, маршрутын дагуу танай орлогыг хямд зардлаар өдөр бүр хурааж, байгууллагын тань харилцах данс руу хийж байх болно. Энэхүү үйлчилгээг ашигласнаар байгууллагаас гарах зардлаа хэмнэн, гарч болзошгүй эрсдлээ банкинд шилжүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын орлогоо банкин дахь дансандаа хуримтлуулж, үлдэгдэлдээ хүү тооцуулан орлого олох боломжтой.

Шимтгэлийн хувь хэмжээг гэрээгээр тохирно.