www.xacbank.mn/mn/77/corporate-business/loans/development-loan

Өсөлтийн Зээл

Зээлдэгч:

ХасБанкны үйл ажиллагаа явуулдаг орон нутагт оршин суугч, хариуцлага хүлээх бүрэн чадвартай, байгууллага хувь хүмүүст өр төлбөргүй, 6 сараас доошгүй хугацаанд бизнесээ эрхэлж байгаа Монгол Улсын иргэд энэ төрлийн зээлийг авах боломжтой.

Зээлийн зориулалт:

Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон эдгээрийг хосолсон бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, өсөлтийг хангах зорилгоор эргэлтийн ба үндсэн хөрөнгийн санхүүжилтэд зориулан олгоно.

Зээлийн хэмжээ:

  • 5,000,001 – 20,000,000 төгрөг хүртэл
  • 5,001 – 20,000 ам.доллар хүртэл

Зээлийн хүү:

Зээлийн хүү /30 хоногт/

  • Төгрөгөөр бол 1.7%-2.1%
  • Ам.доллароор бол 1.5%-1.9%

Зээлийг ашигласан хугацаанаас хамаарч зээлийн хүүг бууруулна.

Зээлийн хугацаа:

Зээлийн зориулалтаас хамаарч зээл ашиглах дээд хугацаа эргэлтийн хөрөнгийн зээлд 18 сар, үндсэн хөрөнгийн зээлд 24 сар

Зээлийн эргэн төлөлт:

Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны онцлогоос хамааран, зээлдэгч нь 6-12 сарын хугацаагаар зээл авсан бол 2 сар, 13-18 сарын хугацаагаар зээл авсан бол 3 сар, үндсэн хөрөнгийн зориулалтаар 18 сараас дээш хугацаагаар зээл авсан бол 4 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөр төлөхгүй байхаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь хийж болно.

Барьцаа хөрөнгө:

Та өөрт хэрэглэгдэж буй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, эд хогшил, түүнчлэн гэр, байшин, орон сууц, тээврийн хэрэгсэл, бизнесийн зориулалттай үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, барилга, мөнгөн хадгаламж зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл /маягтаар, 1хувь зураг (3х4); шинэ зээлдэгч бол харилцагчийн анкет бөглөнө/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагддаг бол эрх бүхий байгууллагаас олгосон патент, лиценз, эрхийн гэрчилгээ, түрээсийн гэрээ
  • Бизнесийн үйл ажиллагааны орлого үр дүнгийн тооцоо (маягтаар)
  • Өргөдөл гаргасан өдрийн байдлаар бараа, материалын тооллогын бүртгэл