Гуйвуулга, шилжүүлэг
Western Union
Дэлхий даяар мөнгө гуйвуулах, хүлээн авах хамгийн шуурхай үйлчилгээ бол Western Union
Та ХасБанкны аймаг бүрт байрлах салбар, нэгжээр дамжуулан Дэлхийн 200 гаруй улсад 345,000 үйлчилгээний цэгтэй Вестерн Юнион мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авах боломжтой. Дэлхий дээр Вестерн Юнион үйлчилгээнд итгэдэг сая сая хүмүүс байдгийн нэг нь Та байх болно.
Үйлчилгээний давуу тал:
- Хурдан - ердөө хормын дотор
- Найдвартай - гуйвуулгын кодоор баталгаажсан
- Тохиромжтой - дэлхий даяар салбар, үйлчилгээний цэгтэй
Гадаад руу хэрхэн мөнгө гуйвуулах вэ?
Алхам 1: Маягт бөглөх
Банкнаас танд өгсөн маягтыг бөглөх ба Банкны ажилтанд бичиг баримтаа үзүүлнэ үү.
Алхам 2: Мөнгөө төлөх
Банкны ажилтанд бөглөсөн маягт, гуйвуулах мөнгөө өгч маягтан дээр гарын үсэг зурна уу.
Алхам 3: Баримт авах
Танд өгсөн баримт дээр гуйвуулгын код байх ба та тэрхүү кодыг мөнгө хүлээн авагчид дамжуулна уу.
Гадаадаас хэрхэн мөнгө хүлээн авах вэ?
Алхам 1: Маягт бөглөх
Банкнаас танд өгсөн маягтыг бөглөнө. Маягтан дээр мөнгө илгээгчээс авсан гуйвуулгын кодыг бичихээ мартуузай. Банкны ажилтанд маягт болон бичиг баримтаа өгнө үү.
Алхам 2: Мөнгөө авах
Банкны ажилтнаас мөнгөө хүлээн авч маягтан дээр гарын үсэг зурна.
Гадаадаас мөнгө хүлээн авахад хураамж төлөхгүй.
Гадаад руу мөнгө гуйвуулахад доорх хураамжийг төлөх ба хүлээн авагч мөнгө төлөхгүй.
| Гуйвуулах хэмжээ /$/ | Гуйвуулгын хураамж /$/ |
|---|---|
| 1.01 - 250 | 15 |
| 250.01 - 500 | 25 |
| 500.01 - 750 | 35 |
| 750.01 - 1,000 | 45 |
| 1,000.01 - 1,250 | 60 |
| 1,250.01 - 1,500 | 75 |
| 1,500.01 - 1,800 | 90 |
| 1,800.01 - 2,000 | 100 |
| 2,000.01 - 2,500 | 110 |
| 2,500.01 - 3,000 | 130 |
| 3,000 $ - с дээш 500 $ тутамд 20 $ нэмэгдэнэ | |
