Eurogiro

ХасБанк эрхэм харилцагч нартаа улс хоорондын мөнгөн гуйвуулгын Eurogiro /Еврожайро/ үйлчилгээг санал болгож байна. Энэхүү үйлчилгээгээр гадаадад суугаа хувь хүн рүү нэрийн гуйвуулгыг илгээх мөн гадаадаас нэрээр мөнгө хүлээн авах боломжтой юм.

Үйлчилгээний давуу тал:

  • Гуйвуулга нь ажлын 2-3 өдөрт эзэндээ хүрдэг
  • Гуйвуулгын үйлчилгээний хураамж хямд
  • Мөнгө гуйвуулахад банкны данс заавал шаардлагагүй
Гуйвуулах улс Байгууллага Гуйвуулах валют
Австри Bawag P.S.K Bank EUR
Герман Deutsche Postbank EUR
Унгар Magyar Posta* EUR
Солонгос Korea Post* USD
Тайланд Thailand Post* USD
Филиппин PhilPost* USD

 

* Тухайн улсын үндэсний Шуудангийн байгууллага

Та эдгээр байгууллагуудаар үйлчлүүлэхдээ өөрийн бичиг бөримттай байхыг анхаарна уу. Цаашид гуйвуулга хийх улсын тоо нэмэгдэх бөгөөд мэдээллийг тус веб хуудаснаас авч байна уу.

Дээрх улсууд руу мөнгө хэрхэн гуйвуулах вэ?

1. ХасБанкны өөрт ойрхон байрлах салбарт хандана уу
2. Гадаад гуйвуулгын маягтийг бөглөж банкны ажилтанд өгнө үү

  • Маягтанд аль улс, хот руу гуйвуулах тухай
  • Хүлээн авагчийн бүтэн нэр, хаягийн дэлгэрэнгүй мэдээлэл

3. Гуйвуулах мөнгө болон үйлчилгээний хураамжийг төлнө үү

Мөнгө хэрхэн хүлээн авах вэ?

1. Мөнгө илгээх талд өөрийн мэдээллийг өгөх

  • ХасБанкны аль салбараас авах /Салбарын нэр/
  • Өөрийн бүтэн нэр, Иргэний Үнэмлэх дээрх гэрийн хаяг, утасны дугаар
  • Данстай бол дансны мэдээлэл

2. ХасБанкны өөрт ойрхон байрлах салбарт хандана уу
3. Хүчинтэй иргэний бичиг баримтаа авч ирнэ үү

Хураамжийн нөхцөл:

  • Гадаадаас өөрийн нэрээр ирсэн мөнгийг ХасБанкны дансаар авахад шимтгэл төлөхгүй
  • Гадаадаас ирсэн мөнгийг өөр банкны дансаар авбал ХасБанк нь дамжуулсны шимтгэл авдаг болохыг анхаарна уу.
  • Гадаад руу мөнгө гуйвуулахад доорх хүснэгтэд заасан гуйвуулгын үйлчилгээний хураамж төлнө.
Гуйвуулгын хэмжээ Шимтгэлийн хувь хэмжээ
/Улс, мөнгөн тэмдэгтийн төрөл/
Солонгос, Тайланд, Филиппин
/USD/
Австри, Герман, Унгар
/EUR/
0 - 100.00 7.00 6.00
100.01 - 500.00 8.00
500.01 - 1,000.00 9.00 10.00
1,000.01 - 2,000.00 11.00 12.00
2,000.01 - 3,000.00 12.00 15.00
3,000.01 - 4,000.00 14.00 18.00
4,000.01 - 5,000.00 16.00
5,000.01-с дээш USD 1,000 тутамд USD 2 нэмэгдэнэ EUR 2,000 тутамд EUR 3 нэмэгдэнэ

 

Та гуйвуулга хийх улсуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл үзэхийг хүсвэл доорх холбоосыг ашиглана уу. /Admin-д холбоосыг дээрх хүснэгтэд оруулж болно, эс бөгөөс энэ хуудас үргэлжлээд харагдаж болно/

  • Австри
  • Герман
  • Унгар
  • Солонгос
  • Тайланд
  • Филиппин

Австри

Та Австрийн Шуудан Банк болох Bawag P.S.K Bank-нд хандсанаар Монгол руу мөнгө гуйвуулах болон Монголоос мөнгө хүлээн авах бүрэн боломжтой юм. Bawag P.S.K Bank нь 150 салбар мөн 1,300 гаруй шуудангийн салбараараа дамжуулан мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлнэ.

Австри улсаас мөнгө хүлээн авах:

1. Австрийн Шуудан Банк болох Bawag P.S.K Bank-ны өөрт ойрхон байрлах салбарт хандаж Монголын ХасБанк руу мөнгө гуйвуулах аа хэлнэ үү
2. Гуйвуулгын маягт бөглөн банкны ажилтанд өгнө үү
3. Маягтад мөнгө хүлээн авагчийн дараахь мэдээллийг бичнэ үү

  • ХасБанкинд данстай бол бүтэн нэр, дансны дугаар
  • Дансгүй бол бүтэн нэр,регистрийн дугаар, Иргэний Үнэмлэх дээрх хаяг, утасны дугаарыг өгнө үү

4. Та ХасБанк руу Еврогоор /EUR/ гуйвуулга хийнэ.

Герман

Герман улсаас мөнгө гуйвуулахад:

1. Германы Шуудан Банк болох Deutsche Postbank-ны өөрт ойрхон салбарт хандаж Монголын ХасБанк руу мөнгө гуйвуулах аа хэлнэ үү
2. Гуйвуулгын маягт бөглөн банкны ажилтанд өгнө үү
3. Маягтад мөнгө хүлээн авагчийн дараахь мэдээллийг бичнэ үү

  • ХасБанкинд данстай бол бүтэн нэр, дансны дугаар
  • Дансгүй бол бүтэн нэр,регистрийн дугаар, Иргэний Үнэмлэх дээрх хаяг, утасны дугаарыг өгнө үү

4. Та ХасБанк руу Еврогоор /EUR/ гуйвуулга хийнэ.

Унгар

Унгар улсаас мөнгө гуйвуулахад:

1. Та Унгар улсын шуудангийн байгууллага болох Magyar Posta-ын өөрт ойрхон салбарт хандаж Монголын ХасБанк руу мөнгө гуйвуулах аа хэлнэ үү
2. Гуйвуулгын маягт бөглөн банкны ажилтанд өгнө үү
3. Маягтад мөнгө хүлээн авагчийн дараахь мэдээллийг бичнэ үү

  • ХасБанкинд данстай бол бүтэн нэр, дансны дугаар
  • Дансгүй бол бүтэн нэр,регистрийн дугаар, Иргэний Үнэмлэх дээрх хаяг, утасны дугаарыг өгнө үү

4. Та ХасБанк руу Еврогоор /EUR/ гуйвуулга хийнэ.

Солонгос

Солонгос улсаас мөнгө гуйвуулахад:

1. Та Солонгос улсын шуудангийн байгууллага болох Korea Post-ын өөрт ойрхон байрлах салбарт хандана уу. Korea Post шуудан Солонгос улсын өнцөг булан бүрт нийт 2700 гаруй салбартай
2. Монгол улсын ХасБанк руу мөнгө гуйвуулахаа Korea Post-ын ажилтанд хэлж мөнгөн гуйвуулгын доор харагдаж буй маягт бөглөнө үү.
3. Монгол улс дахь мөнгө хүлээн авагч ХасБанкинд данстай бол дансны дугаар өгөх, хэрэв дансгүй бол хувийн мэдээлэл болох овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаарыг өгөх хэрэгтэй

Давуу тал:

1. Ашигтай байршил буюу та хөдөө тосгонд ажиллаж, амьдардаг бөгөөд Монголд байгаа гэр бүл, найз нөхөд рүүгээ мөнгө гуйвуулах хэрэгцээ гарвал заавал хот эсвэл Сөүл рүү явах шаардлагагүй, өөртөө хамгийн ойрхон салбар дээр очиход л хангалттай төдийгүй Монгол орны бүх аймаг руу гуйвуулах боломжтой юм.
2. Гуйвуулгын хураамж маш бага буюу 1000 ам.доллар хүртэл 8000 Солонгосын Вон

Та Korea Post шуудангийн салбарыг олоход тун хялбар шүү, энэхүү зурган дээрх хаягтай газар л оч.

Тайланд

Тайланд улсаас мөнгө гуйвуулахад:

1. Тайландын Шуудан болох Thailand Post-ын өөрт ойрхон салбарт хандах
2. Гуйвуулгын маягт бөглөн банкны ажилтанд өгнө үү
3. Маягтад мөнгө хүлээн авагчийн дараахь мэдээллийг бичнэ үү

  • ХасБанкинд данстай бол бүтэн нэр, дансны дугаар
  • Дансгүй бол бүтэн нэр,регистрийн дугаар, Иргэний Үнэмлэх дээрх хаяг, утасны дугаарыг өгнө үү

4. Та ХасБанк руу ам.доллараар /USD/ гуйвуулга хийнэ.

Филиппин

Филиппин улсаас мөнгө гуйвуулахад:

1. Филиппиний Шуудан болох PhilPost /Philippine Postal Corporation/-ын өөрт ойрхон салбарт хандах
2. Гуйвуулгын маягт бөглөн банкны ажилтанд өгнө үү
3. Маягтад мөнгө хүлээн авагчийн дараахь мэдээллийг бичнэ үү

  • a. ХасБанкинд данстай бол бүтэн нэр, дансны дугаар
  • b. Дансгүй бол бүтэн нэр,регистрийн дугаар, Иргэний Үнэмлэх дээрх хаяг, утасны дугаарыг өгнө үү

4. Та ХасБанк руу ам.доллараар /USD/ гуйвуулга хийнэ.