Гуйвуулга, шилжүүлэг S.W.I.F.T

  • ТАНИЛЦУУЛГА
  • ШИЛЖҮҮЛГИЙН ХУРААМЖ
  • ХАРИЛЦАГЧ БАНКУУД

ХасБанк нь харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ төлбөр тооцоог олон улсын стандартад нийцүүлэн, найдвартай, хурдан гүйцэтгэх зорилгоор 2004 онд SWIFT /Society for Worldwide Interbank Financial Telecommunication/ сүлжээнд нэгдсэн. SWIFT нь банк, санхүүгийн байгууллагуудын хооронд санхүүгийн мэдээллийг стандартчилан, маш өндөр нууцлалтай, найдвартай солилцдог дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн нэгдсэн сүлжээ юм. 2010 оны 9 сарын байдлаар, тус сүлжээнд 209 орны 9,000 гаруй банк, санхүүгийн байгууллагууд нэгдсэн байна.

ХасБанк нь SWIFT сүлжээг ашиглан гадаадын өндөр зэрэглэлтэй 10 гаруй корреспондент банкуудаар дамжуулан харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог ажлын 1 - 2 өдрийн дотор гүйцэтгэж байна. Тухайлбал, HSBC, ING, Deutsche Bank, The Bank of Tokyo-Mitsubishi UFJ Ltd, HypoVereinsBank, Agricultural Bank of China, Sumitomo Mitsui Banking Corporation, Kookmin Bank, Sberbank гэх мэт.

Давуу талууд

  • Хамгийн түгээмэл хэрэглэгддэг гадаад валютаар төлбөр гүйцэтгэх
  • Гадаадын өндөр зэрэглэлтэй корреспондент банкуудаар дамжуулах
  • Үйлчилгээний шимтгэл бага, хурдан шуурхай, найдвартай
  • Дэлхийн аль ч улс орноос төлбөр хүлээн авах эсвэл шилжүүлэх


Гадаадаас төлбөр хүлээн авах
Гадаадад төлбөр шилжүүлэх
Корреспондент банкуудын жагсаалт
 

Мөнгө шилжүүлэхэд:

  • Мөнгө хүлээн авагч гадаадын аль нэг банкинд данстай байх
  • Та хүлээн авагчийн мэдээллийг мэддэг байх /Хүлээн авагчийн нэр, дансны дугаар, банкны мэдээлэл/
  • Та ХасБанкны салбар, тооцооны төвд хандана уу.

Мөнгө хүлээн авахад:

  • Та ХасБанкин дахь дансандаа харин дансгүй бол пасспортоор мөнгө хүлээн авч болно. Энэ тохиолдолд регистрийн дугаараа /утасны дугаар/ зааж өгөх хэрэгтэй
  • XacBank Mongolia, SWIFT код: CAXBMNUB