Орон Сууцны Зээл

Та орон сууц худалдан авахыг хүсч байна уу? ХасБанк таны энэ хүсэлд яг тохирсон урт хугацаатай, бага хүүтэй орон сууцны зээлийг санал болгож байна.

Давуу талууд:

Бусад банк санхүүгийн байгууллагын санал болгож буй орон сууцны зээлтэй харьцуулахад зээлийн хугацаа урт буюу 15 жил байдаг. Та хүсвэл энэхүү хугацааг 1 удаа 5 хүртэл жилээр дахин сунгах боломжтой. Өөрөөр хэлбэл банкнаас танд 20 хүртэлх жилийн хугацаатай орон сууц худалдан авах зээлийг санал болгож байна. Хүүчин, шинэ аль орон сууцыг санхүүжүүлнэ.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ Хүү* /сарын/ Хугацаа Урьдчилгаа
Төгрөг Доллар
УБ: 80 сая төгрөг, 100 мянган доллар 1.38%-1.54% 0.96% - 1.36% 20 жил 30%
ОН: 40,000 хүртэл ам.доллар эсхүл тэнцэх төгрөг

 * Зах зээлийн нөхцөл байдлаас хамааран хүүний түвшинд өөрчлөлт орсон байх боломжтой тул манай ажилтнаас тодруулна уу.

Барьцаа:

Таны худалдан авч буй орон сууц зээлийн барьцаа болно.

Бүрдүүлэх бичиг баримт, бусад бүрдүүлбэр:

Та зээлийн өргөдөл авахаасаа өмнө манай зээлийн мэргэжилтэнтэй уулзаж хэдий хэмжээний зээлийг ямар хугацаа, нөхцөлтэйгээр авч чадахаа тодорхойлуулна уу. Манай зээлийн ажилтаны тодорхойлсон зээлийн хэмжээ нөхцөл таны хүсэлтэй нийцсэн бол манай ажилтан танаас дараах бичиг баримтуудыг бүрдүүлэхийг хүснэ:

  • Зээлийн өргөдөл /маягтаар/
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Зээл хүсэгчийн сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн боловсрол, мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрхэлж байсан бизнесийн талаарх товч танилцуулга
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт (төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт)
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хувь
  • Худалдан авах орон сууцíû өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Эрхийн Улсын Бүртгэлийн Албанаас авсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа

Орон сууц худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Таны худалдан авах орон сууц таны хамгийн чухал хөрөнгө болох учраас та тухайн барилгын чанарт онцгойлон анхаарна уу. Мөн уг орон сууц улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг болон бусдад хөлслүүлсэн эсвэл барьцаалуулсан эсэхийг шалгана уу.