Бизнесийн зээл
Бизнесийн зээл
Жижиг ба дунд хэмжээний бизнесийн зориулалттай эргэлтийн болон үндсэн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулан олгож буй зээлийн бүтээгдэхүүн юм.
ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ:
- Эргэлтийн хөрөнгийн хэрэгцээ
- Зээлийн шугам
- Төслийг санхүүжүүлэх
ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ:
Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалтаар олгоно.
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
| Зээлийн хэмжээ | ЖДБ-ийн зээл | 3 тэрбум төгрөг хүртэл |
|---|---|---|
| Зээлийн хугацаа | 12-96 сар | |
| Зээлийн хүү /сарын/ | төгрөг | 1.3%-1.9% |
| ам.доллар | 1.0%-1.6% |
Бизнесийн онцлог, зээлийн хугацаанаас шалтгаалан 8 сар хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж болно.
ЗЭЭЛИЙН ШУГАМ
Улирлын шинжтэй үйл ажиллагаа, худалдааны бизнесийг санхүүжүүлэх зориулалттай.
Зээлийн эргэн төлөлт: Хугацааны эцэст нэг дор төлнө
Бусад нөхцөл: Эргэлтийн хөрөнгийн зээлийнхтэй адил
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗЭЭЛ
Бизнесийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, барилга, барилгын хэсэг, талбай худалдан авах, барилга барих, засварлах зориулалтаар олгоно.






