Өсөлтийн Зээл

Зээлдэгч:

ХасБанкны үйл ажиллагаа явуулдаг орон нутагт оршин суугч, хариуцлага хүлээх бүрэн чадвартай, байгууллага хувь хүмүүст өр төлбөргүй, 6 сараас доошгүй хугацаанд бизнесээ эрхэлж байгаа Монгол Улсын иргэд энэ төрлийн зээлийг авах боломжтой.

Зээлийн зориулалт:

Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон эдгээрийг хосолсон бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, өсөлтийг хангах зорилгоор эргэлтийн ба үндсэн хөрөнгийн санхүүжилтэд зориулан олгоно.

Зээлийн хэмжээ:

  • 5,000,001 - 20,000,000 төгрөг хүртэл
  • 5,001 - 20,000 ам.доллар хүртэл

Зээлийн хүү:

30 хоногт

  • Төгрөгөөр бол 1.7%-2.1%
  • Ам.доллароор бол 1.5%-1.9%

Зээлийг ашигласан хугацаанаас хамаарч хүү 180 хоногт 0.1%-иар буурна.

Зээлийн хугацаа:

Зээлийн зориулалтаас хамаарч зээл ашиглах дээд хугацаа эргэлтийн хөрөнгийн зээлд 18 сар, үндсэн хөрөнгийн зээлд 24 сар

Зээлийн эргэн төлөлт:

Зээлийг сар бүр хэсэгчлэн төлнө

Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны онцлогоос хамааран 4 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж болно.

Барьцаа хөрөнгө:

Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаална.

Бүрдүүлэх материал:

  • Харилцагчийн анкет, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /шинэ зээлдэгчийн хувьд/
  • Бичил зээлийн өргөдөл /маягтаар/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагддаг бол эрх бүхий байгууллагаас олгосон патент, лиценз, эрхийн гэрчилгээ, түрээсийн гэрээ
  • Бизнесийн үйл ажиллагааны орлого үр дүнгийн тооцоо (маягтаар)
  • Өргөдөл гаргасан өдрийн байдлаар бараа, материалын тооллогын бүртгэл