Гарааны Зээл

Зээлдэгч:

ХасБанкны үйл ажиллагаа явуулдаг орон нутагт оршин суугч, хариуцлага хүлээх бүрэн чадвартай, байгууллага хувь хүмүүст өр төлбөргүй, бизнес эрхлэгч Монгол Улсын иргэд энэ төрлийн зээлийг авах боломжтой.

Зээлийн зориулалт:

                * Жижиг бизнес эрхлэгчдийн эргэлтийн болон бага хэмжээний үндсэн хөрөнгийн санхүүжилтийн хэрэгцээг хангах
                * Шинээр эрхлэх гэж буй бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх

Зээлийн хэмжээ:    5,000,000 төгрөг хүртэл

Зээлийн хүү: 30 хоногт:

  • Төгрөг:       1.9%-2.3%
  • Ам.доллар:  1.5%-1.9%

Зээлийг ашигласан хугацаанаас хамаарч хүү 180 хоногт 0.1%-иар буурна.

Зээлийн хугацаа:    1-24 сар

Зээлийн эргэн төлөлт:

  • Зээлийг сар бүр хэсэгчлэн төлнө.
  • Бизнесийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч 2 сар үндсэн төлбөрөөс чөлөөлнө.

Барьцаа хөрөнгө:

Тус зээлийн барьцаанд заавал үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг шаардахгүй буюу Та өөрт хэрэглэгдэж буй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, эд хогшил, тээврийн хэрэгсэл, бизнесийн зориулалттай тоног төхөөрөмж зэрэг хөдлөх эд хөрөнгийг барьцаалах боломжтойгоор давуу талтай.

Бүрдүүлэх материал:

    * Харилцагчийн анкет, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /шинэ зээлдэгчийн хувьд/
    * Бичил зээлийн өргөдөл /маягтаар/
    * Иргэний үнэмлэхийн хуулбар
    * Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагддаг бол эрх бүхий байгууллагаас олгосон патент лиценз, эрхийн гэрчилгээ, түрээсийн гэрээ;