Хэрэглээний зээл
Овердрафтын Зээл
- ТАНИЛЦУУЛГА
- БАРЬЦАА, НӨХЦӨЛ
- БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ЗОРИЛГО:
Овердрафт гэж тухайн харилцагчийн харилцах данс тэг үлдэгдэлтэй байхад тогтоосон хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж, 30 хоногийн дотор зээлдэгчийн харилцах дансанд орох орлогоор эргэн төлөгдөх нөхцөлтэй эрхийг хэлнэ.
ЗЭЭЛДЭГЧ:
ХасБанкаар дамжуулан ажилчдынхаа цалинг олгож буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжид 6 сараас доошгүй хугацаанд ажиллаж буй хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилтан, 6 сараас 1 жилийн туршид харилцах дансаараа тогтмол гүйлгээ хийсэн байгууллага, иргэн, төлбөрийн картаар 1 жилээс доошгүй хугацаанд үйлчлүүлсэн иргэн, хадгаламжийн данс эзэмшигч, банкнаас 5 ба түүнээс дээш удаа зээл авч, 2 жилийн туршид харьцсан найдвартай зээлдэгч иргэн энэ зээлийг авах боломжтой.
ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ:
Хэрэглээг санхүүжүүлэх зорилгоор олгоно.
ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ:
Гэрээт байгууллагын ажилтны сүүлийн 3 сарын дундаж цэвэр цалин, харилцах данс эзэмшигчдэд сүүлийн 3 сарын дундаж гүйлгээний 20-30% -тай тэнцэх мөнгөн дүн, карт эзэмшигчдэд 2.0 сая төгрөг хүртэл, хадгаламжийн данс эзэмшигчдийн хадгаламжийн 90% хүртэл мөнгөн дүн, зээлдэгчдэд 300.0 мянган төгрөг хүртэл мөнгөн дүн
ЗЭЭЛИЙН ХУГАЦАА:
Зээлийн гэрээний хугацаа нь 12 сар хүртэл байна.
ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:
Зээлийн дагуу зарцуулсан мөнгөн дүн нь харилцагчийн харилцах дансанд орох цалин, гүйлгээ, үүнтэй адилтгах орлогоос сар бүр эргэн төлөгдөнө.
ЗЭЭЛИЙН ӨРГӨДЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА:
Ажлын 1 хоногийн дотор зээлийн өргөдөлд хариу өгнө.






