Зээл
Овердрафтын Зээл
Зорилго:
Овердрафт гэж тухайн харилцагчийн харилцах данс тэг үлдэгдэлтэй байхад тогтоосон хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж, 30 хоногийн дотор зээлдэгчийн харилцах дансанд орох орлогоор эргэн төлөгдөх нөхцөлтэй эрхийг хэлнэ.
Зээлдэгч:
ХасБанкаар дамжуулан ажилчдынхаа цалинг олгож буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжид 6 сараас доошгүй хугацаанд ажиллаж буй хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилтан, 6 сараас 1 жилийн туршид харилцах дансаараа тогтмол гүйлгээ хийсэн байгууллага, иргэн, төлбөрийн картаар 1 жилээс доошгүй хугацаанд үйлчлүүлсэн иргэн, хадгаламжийн данс эзэмшигч, банкнаас 5 ба түүнээс дээш удаа зээл авч, 2 жилийн туршид харьцсан найдвартай зээлдэгч иргэн энэ зээлийг авах боломжтой.
Зээлийн зориулалт:
Хэрэглээг санхүүжүүлэх зорилгоор олгоно.
Зээлийн хэмжээ:
Гэрээт байгууллагын ажилтны сүүлийн 3 сарын дундаж цэвэр цалин, харилцах данс эзэмшигч нарт сүүлийн 3 сарын дундаж гүйлгээний 20-30% -тай тэнцэх мөнгөн дүн, карт эзэмшигчдэд 2.0 сая төгрөг хүртэл, хадгаламжийн данс эзэмшигчдийн хадгаламжийн 90% хүртэл мөнгөн дүн, зээлдэгч нарт 300.0 мянган төгрөг хүртэл мөнгөн дүн
Зээлийн хугацаа:
Зээлийн гэрээний хугацаа нь 12 сар хүртэл байна.
Зээлийн эргэн төлөлт:
Зээлийн дагуу зарцуулсан мөнгөн дүн нь харилцагчийн харилцах дансанд орох цалин, гүйлгээ, үүнтэй адилтгах орлогоос сар бүр эргэн төлөгдөнө.
Зээлийн өргөдлийг шийдвэрлэх хугацаа:
Ажлын 1 хоногийн дотор зээлийн өргөдөлд хариу өгнө.
Барьцаа хөрөнгө:
Барьцаа нь тухайн харилцагчийн ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө байна.
Бүрдүүлэх материал:
- Зээлийн өргөдөл /маягтаар/
- 1 хувь цээж зураг
- Цалингийн тодорхойлолт
- Иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар батлуулах шаардлагагүй/
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
