Зээл
Хадгаламж барьцаалсан зээл
ХасБанкинд мөнгөн хөрөнгөө байршуулсан, хугацаатай хадгаламж эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад энэхvv зээлийг олгоно.
Хадгаламж барьцаалсан зээл нь танд зээлийн хэрэгцээ гарсан үед хадгаламжаа барьцаалан зээл авч ашиглаад зогсохгүй өөрийн хадгаламжиндаа хүүгээ бодуулж байх бүрэн боломжтой юм.
Зээлийн хэмжээ:
Хадгаламж дахь мөнгөний 95 хувиас хэтрэхгүй
Зээлийн хүү:
Төгрөгийн хадгаламж бол тухайн хадгаламжийн гэрээнд заагдсан жилийн хүү дээр жилийн 6.6 хувийг нэмсэнтэй тэнцүү.
Валютын хадгаламж бол тухайн хадгаламжийн гэрээнд заагдсан жилийн хүү дээр жилийн 3.3 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.
Зээлийн хугацаа:
Зээлийн гэрээний хугацаа нь хадгаламжийн гэрээний дуусгавар болох хугацаанаас хэтрэхгүй байна.
Зээлийн эргэн төлөлт:
Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлийн хүү үндсэн дүнг төлнө. Мөн харилцагч хүсвэл зээлийг хугацаанаас нь өмнө хэсэгчлэн бүрэн төлж болно.
Зээлийн барьцаа:
Таны хугацаатай хадгаламж байна.
Бүрдүүлэх материал:
- Зээлийн өргөдөл
- Иргэний vнэмлэх
- Хадгаламжийн гэрээ
