Иргэдийн банк Санхүүгийн Түрээс

  • ТАНИЛЦУУЛГА
  • БАРЬЦАА, НӨХЦӨЛ
  • БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Та мөнгөө хураан дараах зүйлсийг худалдан авахаар өнөөгийн хэрэглээгээ хойш тавихын оронд сонголтоо хийгээд бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр өрхийн хэрэглээндээ болон бизнесийн зориулалтаар түрээслээрэй.

  • Бүх төрлийн гар утас
  • Автомашин
  • Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл
  • Тавилга, эд хогшил
  • Хивс
  • Монгол гэр, гэрийн дулаалга
  • Холбооны тоног төхөөрөмж, хэрэгсэл
  • Эмнэлгийн хэрэгсэл
  • Уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж

Санхүүгийн түрээс буюу лизинг нь таны сонгосон барааны vнийг Банк нийлvvлэгчид шууд шилжvvлэх ба та барааны vнийг тvрээсийн төлбөрийн хамт Банкинд сар бvр хэсэгчлэн төлж, төлбөрийг бvрэн барагдуулах нөхцөлтэйгөөр олгож буй нэг төрлийн зээл юм.

Банкны бусад төрлийн зээлээс ялгагдах онцлог:

  • Таны санхүүгийн түрээсээр авсан барааны өмчлөгч нь банк байх бөгөөд та санхүүгийн түрээсийн төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрх танд шилжинэ. Та санхүүгийн түрээсийн хугацаанд барааг зөвхөн ашиглах боломжтой.
  • Таны санхүүгийн түрээсээр худалдан авч буй барааны үнийг бараа сонгосон нийлүүлэгч рүү шууд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл таны гар дээр бэлэн мөнгө олгохгүй.

Санхүүгийн түрээсийн давуу тал:

  • Бага хэмжээний урьдчилгаа төлбөрөөр өөрийн хэрэгцээтэй бараагаа авах боломжтой.
  • Нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагагүй
  • Төлбөрийг хэсэгчлэн өөрт хүндрэлгүйгээр төлдөг
 

Бүрдүүлэх материал, харилцагчаас шаардах зүйл:

Санхүүгийн түрээс хүссэн өргөдөл өгөхдөө дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Сонгосон барааны төлбөрийн нэхэмжлэх
  • Санхүүгийн түрээсийн өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар/Нотариатаар батлуулах шаардлагагүй/
  • 3х4 хэмжээтэй цээж зураг
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/Нотариатаар батлуулах шаардлагагүй/
  • Цалингийн тодорхойлолт /маягтаар, татаж авах/
  • Гэр бүлийн хөдөлмөр эрхэлж буй гишүүдийн цалингийн тодорхойлолт(Шаардлагатай бол)
  • Хэрвээ бизнес эрхэлдэг цалингийн орлогогүй бол бизнестэй холбоотой материалууд

Санхүүгийн түрээсээр бараа сонгон авахдаа юуг анхаарах вэ?

Та зөвхөн ХасБанктай гэрээтэй нийлүүлэгч байгууллагаас юуны түрүүнд бараагаа сонгон авна, улмаар ХасБанкны бүх тооцооны төвүүдэд хандаж болно.