Харилцах
Бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэх болон ХасБанкнаас харилцагчдад үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээнд хамрагдахын тулд та харилцах данстай байх хэрэгтэй. Бид танд Төгрөгийн болон USD, CNY, JPY, RUB, EUR зэрэг гадаад валютын дансдыг ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр нээж үйлчилж байна.
Харилцах дансаа Та манай банкны монгол орон даяар байрших аль ч салбараас онлайн сүлжээгээр удирдаж болно. Манай банкинд харилцах данстай болсноор Та дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой болно. Үүнд:
- Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох төслийн зээлд хамрагдах
- Төлбөр тооцооны үйлчилгээ
- Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийх
- Стандин Ордер буюу захиалгат гүйлгээ
- Дотоодод болон гадаад орнууд руу шилжүүлэг хийх
- Гадаад худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэх
- Зээл олгох, түүнтэй холбоотой төлбөр тооцоог хийх
- Данс улайлгах үйлчилгээ буюу овердрафтын үйлчилгээ авах
Бусад үйлчилгээ. Үүнд:
- Интернэт банкны үйлчилгээ авах
- SMS банкны үйлчилгээ авах
- Валютын арилжаа хийх
- Дансны лавлагаа мэдээлэл авах
- Тодорхойлолт авах
- Баталгаа гаргах үйлчилгээ
Түүнчлэн дараах давуу талуудыг эдлэх болно. Үүнд:
- Харилцах дансны үлдэгдлээс хамаарч банк таны дансны үлдэгдэлд хүү бодох болно.
- Харилцах дансны ашиглалтаас хамааран зээлийн хүүний хөнгөлөлт эдлэх
- Тус банкны аль ч салбар дээр харилцах дансаа нээлгэснээс үл хамааран дотоодод болон гадаадад төлбөр тооцоогоо тухайн ажлын өдөртөө багтаан гүйцэтгэх боломжтой.
- Таны төлбөр тооцоо ямар ч саадгүй, найдвартай хийгдэх болно.
- Та өөрийн дансны хуулгыг өдөр, сар, улирал, жилээр гаргуулж авснаар санхүүгийн үйл ажиллагаандаа хяналт тавих боломжтой.
- Харилцах данстайгаа холбоотой лавлагаа, тодруулгыг банкны архиваас авах боломжтой.
- Харилцах данс нээх, хаахад шимтгэлгүй.
- Бүх төрлийн гүйлгээний баримтууд нь үнэгүй.
- Таны дансны үлдэгдэл болон гүйлгээ хийсэн тухай хуулгыг тогтмол олгоно.
Шимтгэл, хураамжийн нөхцөл
| Үйлчилгээний төрөл | Үйлчилгээний хураамж, шимтгэл | |||||
|---|---|---|---|---|---|---|
| MNT | USD | EUR | RUB | JPY | CNY | |
| Харилцах данс нээх, хаах | Хураамжгүй | |||||
| Заавал байлгах үлдэгдлийн доод хэмжээ | 10,000 | 10 | 10 | 250 | 1,000 | 50 |
| Харилцах данс хөтлөх үйлчилгээний шимтгэл /сар бүр/ | 500 | 0.5 | 0.5 | 10 | 100 | 3 |
| Харилцах данснаас бэлэн мөнгө гаргахад авах шимтгэл /Улаанбаатар, Дархан, Эрдэнэт/ | Шимтгэлгүй | 0.23% | ||||
| Харилцах данснаас бэлэн мөнгө гаргахад авах шимтгэл /хөдөө орон нутагт/ | Шимтгэлгүй | 0.33% | ||||
100,000.00 доллар ба түүнээс дээш үнийн дүнтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг данснаасаа авах захиалгыг ажлын 1 өдрийн өмнө урьдчилж өгсөн нөхцөлд шимтгэлийг 0.2 хувь болгон хөнгөлнө.
Бүрдүүлэх бичиг баримт
- Харилцах данс нээлгэх хүсэлт /Хас Банкны маягт/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Нотариатаар батлуулсан гарын үсгийн баталгаа /Хас Банкны маягт/
Асуулт Хариулт
Дансны хуулгаа хэрхэн авах вэ? Та өөрийн эзэмшдэг бүх төрлийн харилцах, хадгаламж, карт, зээлийн дансныхаа үлдэгдэл, орлого, зарлагын гүйлгээгээ дараахь байдлаар хүлээн авч шалгах боломжтой.
- Танд ойрхон байх ХасБанкны аль ч салбараас
- Өөрийн и-мэйл хаягаараа /Данс байршиж буй тухайн салбарт Та и-мэйл хаягаа бүртгүүлсэн байх/
- SMS үйлчилгээнд бүртгүүлснээр
- Интернет банк ашиглан дансны хуулгаа заавал сарын эцэст авах биш хүссэн үедээ дурын хугацааны хуулга, үлдэгдлээ харах, хэвлэн авах боломжтой.
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
