XacInfo үйлчилгээ нь харилцагч таны бүх төрлийн дансны орлого зарлагын мэдээлэл болон зээлийн эргэн төлөлтийн тухай мэдээллийг цаг тухайд нь таны и-мэйл хаяг болон гар утсанд мессежээр хүргэх үйлчилгээ юм.

ХacInfo үйлчилгээний ач холбогдол:

  • Дансныхаа хөдөлгөөнийг тогтмол хянана;
  • Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа эрсдэлээс хамгаална;
  • Цахим сувгаар төлбөр тооцоо хийхэд илүү гүйлгээ хийгдэж магадгүй гэж санаа зовох шаардлагагүй;
  • Зээл төлөх өдөр, төлөх зээлийн дүнгээ тодорхой мэддэг болсноор мөнгөн урсгалаа зөв зохицуулна;

Үйлчилгээний онцлог:

  • Дотоодын бүх төрлийн карт, харилцах, хадгаламжийн дансанд хийгдсэн гүйлгээний мэдээллийг хүргэнэ;
  • Хэдэн ч харилцах, хадгаламж, карт болон зээлийн данс холбуулах боломжтой;
  • Хүүхдийнхээ “Ирээдүйн саятан” хадгаламжийн дансанд хийгдсэн гүйлгээний мэдээллийг авах боломжтой;
  • Мэдэгдэл авах гүйлгээний төрөл болон дүнгийн доод хэмжээг өөрийн хүсэлтээр тогтоох боломжтой;
  • Гүйлгээний мэдэгдэлтэй хамт дансны үлдэгдлийн тухай мэдээлэл авч байх сонголттой;
  • Зээлийн эргэн төлөлтийн мэдэгдэлтэй хамт төлөх төлбөрийн дүнгийн тухай мэдээлэл авч байх сонголттой;
  • Мэдэгдлийг SMS-ээр болон И-мэйлээр хүлээн авах сонголттой;

Үйлчилгээний нөхцөл:

Үйлчилгээнд бүртгүүлэхэд үнэгүй. Харилцагчид мэдээлэл хүргэх бүрд шимтгэлийг шимтгэлийн данснаас суутгах ба харилцагч шимтгэл суутгах дансаа сонгоно.

Шимтгэлийн дүн нь харилцагчийн мэдээлэл хүлээн авах сувгаас хамааран ялгаатай.

  • Зөвхөн гар утсанд мессежээр мэдээлэл хүлээн авахад 50 төгрөг;
  • Зөвхөн имэйл хаягаараа гүйлгээний мэдээлэл хүлээн авахад 30 төгрөг;
  • Мессеж болон имэйлээр гүйлгээний мэдээллийг хүлээн авахад 50 төгрөгийн шимтгэлтэй.

Үйлчилгээнд бүртгүүлэх

  • Та өөрт ойр байрлах ХасБанкны салбар, тооцооны төвд иргэний үнэмлэхээ авч очин бүртгүүлэх боломжтой.
  • ХасБанкны лавлах утас 1800-1888 тусгай дугаарт холбогдсоноор мөн бүртгүүлэх боломжтой.