Орон Сууцны Зээл 8 (+/-1) хувийн хүүтэй Орон сууцны зээл

  • ТАНИЛЦУУЛГА
  • БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Зээлийн нөхцөл:

 
Зээлийн хугацаа Зээлийн хүү /жилийн/ Урьдчилгаа төлбөр Зээлийн шимтгэл Зээлийн өргөдлийн хураамж
20 жил хүртэл 8 (+/-1)% 30% Зээл олголтын дүнгийн 1 хувь 10 000 төгрөг
 

Орон сууцанд тавигдах шаардлага:

  • Амьдран суух зориулалтай;
  • Орон сууцны талбайн хэмжээ 80 хүртэл метр.кв;
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй;
  • Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн Газраас хэрэгжүүлсэн 6 хувийн хүүтэй болон төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно);
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой;
  • Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
  • Урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн эсхүл урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн өөрийн өмчлөлийн орон сууц барьцаалуулах боломжтой;
  • Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх;
  • Амь нас, эд хөрөнгийн даатгал хийгдсэн байх.

Зээл шилжүүлэх:

Та ХасБанкны зээл авсан салбар, тооцооны төвд хандан зээл шилжүүлэх хүсэлтээ одоогийн орлогын хэмжээг тодорхойлох баримтуудын хамт ирүүлнэ үү. 

Зээл шилжүүлэх өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ авна уу?