www.xacbank.mn/mn/77/corporate-business/loans/development-loan

Мобайл банкны AMAR үйлчилгээ

ХасБанк нь Дэлхийн Банкны дэргэдэх Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэгтэй хамтран Монголд анх удаа гар утсаа ашиглан худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх болон санхүүгийн бусад үйлчилгээг авах Мобайл банкны AMAR үйлчилгээг нэвтрүүлж байна.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Та аль ч үүрэн телефон операторын хэрэглэгч байсан, ямарч фирмийн утас хэрэглэдэг байсан мобайл банкны AMAR үйлчилгээнд холбогдох боломжтой боллоо. Та худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг гар утсаа ашиглан төлөхөөс гадна дансандаа мөнгө хийх, данснаасаа бэлэн мөнгө авахдаа Банкны салбарт ирэлгүйгээр өөрт ойр байрлах ХасБанкны дурын агентад хандаж болно. Ийнхүү Банкны үйлчилгээг гар утсаараа дамжуулан авснаар та Банкинд ирэх цаг, унааны мөнгөө хэмнээд зогсохгүй Банкны салбар нэгж хаасан хойно, хүссэн газраасаа санхүүгийн үйлчилгээг авах юм. Нууцлал аюулгүй байдлын хувьд бүрэн хамгаалагдсан.


AMAR ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРТГҮҮЛСНЭЭР

1. Худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөрөө төлөх
2. Шилжүүлэг хийх
3. Агентаар дамжуулан дансандаа орлого хийх
4. Агентаар дамжуулан данснаасаа бэлэн мөнгө авах
5. Дансны үлдэгдлээ шалгах
6. Дансандаа хийгдсэн сүүлийн 3 гүйлгээний мэдээллийг авах
7. Нууц кодоо солих боломжтой.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ

Үүрэн телефон операторын сүлжээ орсон бүх газарт хэрэглэнэ. Гадаадад гар утсаа ашиглах эрх авсан тохиолдолд гадаадаас ч Банкны үйлчилгээгээ авна.


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Та өөрийн данс байршиж буй ХасБанкны салбар, нэгждээ дараахь материалыг бүрдүүлэн хандана уу.

1. Иргэний үнэмлэхийн хуулбар
2. AMAR үйлчилгээний эрх нээлгэх хүсэлт /ХасБанкны Маягт/

Та ХасБанкны агентаар элсэж үйл ажиллагаагаа өргөжүүлэн нэмэлт орлого олох хүсэлтэй байгаа бол дараахь бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн данс байршиж буй ХасБанкны салбарт /дансгүй бол дурын салбарт/ хандана уу:

Иргэн бол:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар
2. AMAR үйлчилгээний эрх нээлгэх хүсэлт /ХасБанкны Маягт/

ААН бол:
1. Байгууллагын гэрчилгээ
2. AMAR үйлчилгээний эрх нээлгэх хүсэлт /ХасБанкны Маягт/


ХУРААМЖ ШИМТГЭЛ

/Харилцагч/

Үйлчилгээний төрөл Үнэ /төгрөгөөр/
Жи-Мобайл, Скайтел, Юнителийн хэрэглэгч бол Мобикомын хэрэглэгч бол
Үйлчилгээний эрх нээлгэх Хураамжгүй
Зарлагын гүйлгээний шимтгэл 100 150
Шилжүүлэг 150 200
Мөнгөн гуйвуулга илгээх 650
Нэг удаагийн гүйлгээний хязгаар 100,000
Нэг өдрийн гүйлгээний хязгаар 500,000

 

/Агент/

Үйлчилгээний төрөл Үнэ /төгрөгөөр/
Жи Мобайл, Скайтел, Юнителийн хэрэглэгч бол Мобикомын хэрэглэгч бол
Үйлчилгээний эрх нээлгэх Хураамжгүй
Зарлагын гүйлгээний шимтгэл 100 150
Шилжүүлэг 150 200
Мөнгөн гуйвуулга илгээх 650
Нэг удаагийн гүйлгээний хязгаар 5,000,000
Нэг өдрийн гүйлгээний хязгаар 8,000,000


УРАМШУУЛАЛТ АЯН

AMAR үйлчилгээнд бүртгүүлж буй иргэд, аж ахуйн нэгж харилцах данс, хугацаагүй хадгаламжийн данс нээлгэх бол дансанд байршуулах үлдэгдлийг 2009 оны 12 дугаар сарын 31 дуустал 0 төгрөгийн үлдэгдэлтэй нээнэ.

AMAR үйлчилгээний бүртгэлийн хураамж 0 төгрөг.

AMAR үйлчилгээний шилжүүлгийн шимтгэл 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 0 төгрөг.

Та амжиж бүртгүүлээрэй.

Та AMAR үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.amar.mn хаягт хандана уу.