www.xacbank.mn/mn/77/corporate-business/loans/development-loan

Мессеж Банкны Үйлчилгээ

Танд банкин дахь дансны үлдэгдлээ мэдэх шаардлага гардаг нь дамжиггүй. Тэгвэл бид танд гар утсаа ашиглан дансны үлдэгдлээ мэдэх боломж бүхий Мессеж банкны үйлчилгээг танилцуулж байна. Та дэлхийн хаана ч байлаа гэсэн мессеж явуулах төдийд бүх төрлийн дансны талаарх мэдээллийг гар утсандаа авна.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Уг үйлчилгээг аль ч үүрэн телефон операторын хэрэглэгч авч болох бөгөөд хэрэглэхэд хамгийн хялбар, хүссэн цагтаа буюу 7/24 турш үйлчлүүлж болдгоороор давуу юм.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Та Банкин дахь харилцах, хугацаатай болон хугацаагүй хадгаламж, зээл, картын дансны үлдэгдлээ мэдэх боломжтойгоос гадна дараахь мэдээллийг авч болно.

  • Тухай өдрийн банкны ханшийн мэдээ авах
  • Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах
  • Хугацаатай хадгаламжийн дансны дуусах огноог харах
  • Скайтел компанийн ярианы нэгж худалдан авах


ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРТГҮҮЛЭХ

Та өөрийн данс байршиж буй ХасБанкны салбартаа дараахь бичиг баримтыг бүрдүүлэн хандана уу.

1.   Иргэний үнэмлэх
2.   Мессеж банкны үйлчилгээний эрх нээлгэх хүсэлт /ХасБанкны Маягт 43302-01/


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, ШИМТГЭЛ

Бүртгэлийн хураамж 500
Үйлчилгээний шимтгэл 0
Нэгжийн зардал 1 мессежний өртөг

 


ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Харилцагч та үүрэн телефоны аль оператор компаний хэрэглэгч болохоос хамаарч дараахь тусгай дугаарт мессеж илгээнэ.

Оператор компани Тусгай дугаар
Мобиком 518
Скайтел 155118
Юнител 141888
Жи-Мобайл 361888

 

Авах үйлчилгээний төрлөөс хамаарч дараахь тусгай тэмдэгт бүхий мессежийг илгээнэ.

Үйлчилгээний төрөл Илгээх мессеж
Мастеркартын үлдэгдэл шалгах М1 [нууц код] *
Визакартын үлдэгдэл шалгах V1 [нууц код]
Харилцах дансны үлдэгдэл шалгах С1 [нууц код]
Хадгаламжийн дансны үлдэгдэл шалгах D1 [нууц код]
Зээлийн дансны үлдэгдэл шалгах L1 [нууц код]
Валютын ханшийн мэдээлэл авах Е
Зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээлэл авах Li1 [нууц код]
Хугацаатай хадгаламжийн дансны дуусах огноог мэдэх Ad1 [нууц код]

 * нууц код гэдэг нь Та уг үйлчилгээг авахаар Банкинд хандах үед танд олгогдох 4 оронтой тоо болно.


АНХААРАХ ЗҮЙЛ

Харилцагч та гар утасны дугаараа сольсон, алдсан, дансны дугаар өөрчлөгдсөн, нууц кодоо мартсан зэрэг тохиолдолд Банкинд биеэр ирэх эсвэл Банкны лавлах утас 1888 дугаар /энгийн утасны тарифаар/-т хандаж мессеж банкны үйлчилгээгээ түр зогсоох, бүртгэлийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулах, нууц кодоо солих хэрэгтэй.

Харилцагч та нууц кодоо бусдад мэдэгдэхгүй байх, өөрийн гар утсыг ашиглан дансны мэдээллийг тань авах боломжийг бүрдүүлэхгүй байх үүрэгтэй бөгөөд үүнээс үүсэх үр дагаварыг бие даан хариуцах хэрэгтэй.