Нийгмийн хариуцлага Х.А.С Холбоо ТББ


 ХӨГЖЛИЙН АЛТАН САН ХОЛБОО ТББ-Н ТУХАЙ

Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний амьдрах орчин болсон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ нь 2003 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн хариуцлагыг өндөрт өргөгч ХасБанкны ажиллагсдын үүсгэл санаачилгаар, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд нэгдмэл, тодорхой зорилго бүхий, гишүүнчлэлтэй, нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

        Хөгжлийн Алтан Сан Холбооны өөрийн хөрөнгийн эх үүсвэр гишүүдийн татвар, иргэн хуулийн этгээдийн хандив, буцалтгүй тусламж болон эрхэм зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрхэлж буй үйл ажиллагааны орлогоос бүрдэж байна.

        2010 оны 11 дүгээр сарын байдлаар Х.А.С.Холбооны гишүүдийн тоо мянга гаруй болж, Монгол Улсын аймаг, томоохон суурин газар бүрт ажиллаж амьдарч буй сайн дурын төлөөлөгч гишүүдээрээ дамжуулан хүүхэд багачуудад хүрч дэмжлэг үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх ажлыг жилээс жилд улам өргөн хүрээг хамруулан зохион байгуулж байна.

        Хөгжлийн Алтан Сан Холбоо 2003-2009 оны хооронд 43,700 гаруй иргэдийг үйл ажиллагаандаа хамруулж, хүүхэд багачууд болон байгаль орчинд 567 орчим сая төгрөгийн үйл ажиллагаа явуулж дэмжлэг үзүүллээ.

 Case study reaching scale with financial education for youth november 2011

 PDF | 310KB | Download

 Toolkit effective marketing for scaling up financial services to youth november 2012

 PDF | 3.0MB | Download

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтаас авна уу xacngo.mn