Хүний нөөц Ерөнхий мэдээлэл


Бидний баримталдаг бодлого

  • Ажиллагсдын мэдлэг, ур чадвар, тэдгээрийн урам зориг, ажлын гүйцэтгэл нь Банкны өмнөө тавьсан зорилтуудад хүрэхэд шаардагдах гол хүчин зүйл, угтал нөхцөл байна гэдгийг бид ухамсарлана.
  • Банкнаас шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажиллагсдын оролцох оролцоог дэмжих, аливаа асуудлыг нээлттэй байдлаар хамтаар хэлэлцэн шийдвэрлэх, багаар хамтран ажиллахад чиглэсэн байгууллагын соёлыг хөхиүлэн дэмжиж хэвшүүлнэ.


Бидний эрхэмлэх зүйлс

  • Монгол Улс даяар бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс, ажиллагсдынхаа өмнө бид үүрэг хүлээнэ.
  • Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй.
  • Тэд ажилгүй болно гэж санаа зовох ёсгүй.
  • Цалин хөлс шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй эрүүл ахуйн шаардлага, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой.
  • Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа үзүүлэх болно.
  • Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна.
  • Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана.
  • Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна.
  • Энэхүү зарчмын дагуу ажиллавал бидний үйлчилгээ харилцагчийн санаанд нийцэж, ажиллагсад маань урамшиж, хувьцаа эзэмшигчид зохих өгөөжийг хүртэх болно.
  • Ингэснээр бидний хийж буй ажил бидний Эх Орон – Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг.
     

Хамт олны дунд зохион байгуулдаг арга хэмжээ

  • Жилийн тайлангийн хурал
  • Шинэ жилийн цэнгүүн
  • Xac Cup (Спортын олон төрөлт тэмцээн)
  • Урлагийн наадам
  • Цасны баяр
  • Спорт явган аялал
  • Өндөр уулын аялал
  • Нэр төрөө эрхэмлэх өдөр
  • Happy Hour (сар бүр)


Эх дэлхий, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа

  • “Багачуудын хотхон” хүүхдийн баяр
  •  “Хасын хүлгүүд” хөл бөмбөгийн баг
  •  “Хасын хүлгүүд” сагсан бөмбөгийн баг
  • “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн тэмцээн
  •  “Афлатон” болон “Тэмүүлэл” хүүхдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрүүд
  • “Утаагүй зуух, гэрийн дулаалга” эко төсөл
  • “Хас Төгөл” мод тарих үйл ажиллагаа
  • “Xac Cup” гольфийн тэмцээн