Та ХасБанк аппликейшныг хэрэглэснээр банкны салбарт ирэлгүйгээр хэзээ ч, хаана ч банкны үйлчилгээг цаг алдалгүй, хялбар авах боломжтой болно.

Үндсэн боломжууд:

  • Өөрийн данс хооронд гүйлгээ хийх;
  • ХасБанкны данс хооронд гүйлгээ хийх;
  • Банк хоорондын гүйлгээ хийх;
  • Гадаад шилжүүлэг хийх;
  • Хэрэглээний төлбөрөө төлөх;
  • Бүх төрлийн дансны үлдэгдэл шалгах;
  • Бүх төрлийн дансны хуулга харах.

Нэмэлт боломжууд:

  • Хувийн санхүүгээ хөтөлж, хэрэглээний зарцуулалтаа хянах;
  • Өөрт хамгийн ойр АТМ, салбарын байршлыг харах;
  • Ханшийн мэдээлэл авахаас гадна сүүлийн 30 хоногийн ханшийн өөрчлөлтийг графикаар харах, ханш хөрвүүлэх;
  • Зээл харьцуулах, орон сууцны зээл, хэрэглээний зээлийн тооцоолуур;
  • Хадгаламжийн хүүг энгийн болон нийлмэл аргаар тооцоолох;
  • ХасБанкны бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ мэдээ мэдээлэл, урамшууллын талаар мэдээлэл авах;
  • Зээл төлөх өдрөө утасныхаа календарьт хадгалах;
  • Хийж байгаа гүйлгээний загвараа хадгалах, мөн хүссэн дансны дугаараа хадгалж гүйлгээ хийхдээ ашиглах;
  • Интернет банкны үйлчилгээнд нэвтрэх нууц үгээ солих;
  • Дата хэмжигч – Аппликейшн ашиглан ямар хэмжээний дата зарцуулж байгаагаа харах, хянах.

Аппликейшн ашиглахын тулд таны утас дараах шаардлагыг хангасан байна.

  • Android, iPhone, Blackberry төрлийн утастай байх;
  • Интернетэд холбогдсон байх;
  • Салбар, АТМ-ын байршлыг харах цэсийг ашиглахдаа утасныхаа GPS-г асаасан байх шаардлагатай ба ингэснээр өөрийн байршлыг тодорхойлно.

Жич: Интернет холболтгүй газар AMAR цэсийг ашиглаж дансны үлдэгдэл шалгах, утасны дугаар, дансны дугаараар шилжүүлэг хийх боломжтой.

Хураамж, шимтгэл:

Аппликейшн ашиглахад ямар ч нэмэлт төлбөр шаардахгүй.

Үйлчилгээнд бүртгүүлэх:

Та ХасБанкны интернет банкны хэрэглэгч бол нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан аппликейшнд нэвтэрнэ.
Хэрэв бүртгэлгүй бол өөрт ойр байрлах ХасБанкны дурын салбар, нэгжид иргэний цахим үнэмлэхээ авч очин интернет банкны үйлчилгээнд бүртгүүлнэ. Интернэт банк үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Хэрхэн гар утсандаа суулгах бэ?

iPhoneBlackberryAndroid
1. App Store-д нэвтэрнэ.
2. XacBank гэж хайна.
3. Хайлтын дүнд гарсан аппликейшн дээр дарна.
4. Free  товчийг дарна.
5. Install товч дээр дарж Apple ID болон нууц үгээ оруулснаар татаж эхлэх ба татаж дуусахад төхөөрөмж дээр аппликейшн автоматаар сууна.

Татах холбоос App Store
1. App World-д нэвтэрнэ.
2. XacBank гэж хайна.
3. Хайлтын дүнд гарсан аппликейшн дээр дарна.
4. “Download” товч дээр дарна.
5. Үүний дараа татаж эхлэх ба татаж дуусахад төхөөрөмж дээр аппликейшн автоматаар сууна.

Татах холбоос App World
1. Google Play-д нэвтэрнэ.
2. XacBank гэж хайна.
3. Хайлтын дүнд гарсан аппликейшн дээр дарна.
4. Install товч дээр дарна.
5. Accept and Download товч дээр дарснаар татаж эхлэх ба татаж дууссаны дараа төхөөрөмж дээр аппликейшн автоматаар сууна.

Татах холбоос Google play