Орон Сууцны Зээл
Орон сууцны зээл
- ТАНИЛЦУУЛГА
- БАРЬЦАА, НӨХЦӨЛ
- БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Иргэн та Зөв банкны орон сууцны зээлийн үйлчилгээг сонгосноор Мөрөөдлийн орон сууцаа зээлээр худалдан авахаас гадна, худалдан авсан байраа өөрийн хэрэгцээнд тохируулан засварлах, мөн шинээр тавилга, тоног төхөөрөмж худалдан авч орон гэрээ тохижуулах боломжтой. Үүгээр ч зогсохгүй орон сууцны байшингийн доор болон ойролцоо байрлах автомашины зогсоол, гараж худалдан авах сонирхолтой бол орон сууцны багц зээлээр таны бүх санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэж өгнө.Магадгүй Та хараахан худалдан авах орон сууцаа сонгож амжаагүй байгаа бол зээлийн хүсэлтээ урьдчилан гаргаж зээлээ шийдвэрлүүсны дараагаар орон сууцаа сонгох боломжтой Батламжийг бид танд олгоно. Мөн та Санхүүгийн чадамжтай болсон хэдий ч арайхан өөрийн анхны орон сууцаа худалдан авч амжаагүй байгаа бол Орон сууц худалдан авах зээлд хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд таньд хугацаа шаардлагатай байгаа бол орон сууцны 100 хувийн санхүүжилтийн зээлд хамрагдсанаар дээрх асуудлаа шийдвэрлэх боломжтой боллоо.
- Зээлийн үйлчилгээнд хамрагдахын тулд:
- Худалдан авах орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрийг төлөх чадвартай
- Сүүлийн 2-оос доошгүй жилийн хугацаанд ажил олгогч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа, үүнээс сүүлийн 1 жилд нэг байгууллагад тогтвортой ажиллаж байгаа, эсхүл бизнесийн үйл ажиллагааг тогтвортой эрхэлж байх;
- Өрхийн орлого, бизнесийн үйл ажиллагаанаас олох ашгаас зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх чадвартай байна.
- 100 хувийн санхүүжилтийн зээлд хамрагдахын тулд дараах нэмэлт шаардлагыг хангасан байна.
- Зээл хүсэгч нь 18 наснаас хойш орон сууц худалдан авалтаар, бэлэглэлээр, өвлөж аваагүй байх
- Урьдчилгаа төлбөрт дүйцхүц үнэлгээтэй өөрийн болон эхнэр эсхүл нөхөрийн эцэг, эх, төрсөн ах, дүүгийн Орон сууц, хашаа байшинг давхар барьцаалуулах боломжтой байх
Та хараахан орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрөө бүртүүлж амжаагүй байгаа бол, мөн тус үйлчилгээнд хүүгийн болон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг буруулах хөнгөлөлт авах боломжийг судалж байгаа бол эндээс орж мэдээлэл авна уу.Та дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл асуулт хариулт хэсгийн тэмдэг дээр дарж мэдээллийг авна уу.






