Эко бүтээгдэхүүн
Эко өрхийн зээл
- ТАНИЛЦУУЛГА
- БАРЬЦАА, НӨХЦӨЛ
- БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
XасБанк нийт ард иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулан эрүүл саруул амьдрах орчныг бүрдүүлэx уриан дор Эко бүтээгдэхүүний төслийг Дэлхийн Банк, Мянганы Сорилтын Сан, Голландын Xөгжлийн Банк, Азийн Xөгжлийн Банк болон Монголын нэр нөлөө бүхий олон арван компанитай хамтран хэрэгжүүлж байна.
Эко төслийн хүрээнд XасБанк нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, айл өрхүүдэд дахин сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилготой бөгөөд эдгээрт нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхийн сацуу, иргэдийн амьжиргаанд нийцсэн бага хүүтэй Эко өрхийн зээлээр санхүүжүүлэх ажлыг давхар хэрэгжүүлж байна.
Иргэн та дараах эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг хөнгөлөлттэй хүү болон нөхцлөөр худалдан авах боломжтой:
- Түлшний хэмнэлттэй зуух
- Гэрийн дулаалга
- Гонх буюу үүдний амбаар
- Нарны цахилгаан үүсгүүр
- Өндгөн болон үртсэн шахмал түлш
- Цахилгаанаар халдаг шал
| Зээлийн төрөл | Зээлийн хэмжээ | Урьдчилгаа төлбөр | Зээлийн хугацаа | Байршил | Хүү (төгрөгөөр) |
|---|---|---|---|---|---|
| “Эко” өрхийн зээл | Дээд дүн: 1,3 сая төгрөг Доод дүн: 50,000 төгрөг (Жич: Байшин/орон сууц:27 сая төгрөг хүртэл) | 0% (Жич: Байшин/орон сууц: 20%) | 1-3 жил хүртэл (Жич: Өндгөн болон үртсэн шахмал түлш: 1 жил хүртэл; Байшин/орон сууц: 10 жил хүртэл) | УБ (Жич: Багануур, Налайхаас бусад бүх дүүрэг дэхь гэр хорооллын иргэд) | 1,4% (Жич; Байшин/орон сууц: 1.45%) |






