Оюутны булан Дадлага хийх


Дадлагын оюутныг сонгох ерөнхий нөхцөл
 

Хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, газар, хэлтэс, албаны удирдах ажилтан дадлагын   оюутныг   доорх   шаардлагын   дагуу   сонгон шалгаруулна.

•    Дадлагын оюутанд тавигдах ерөнхий шаардлага:
•    Их, дээд сургуулийн 3-аас дээш курсийн оюутан;
•    Сурлагын дүн В буюу түүнээс  дээш;
•    Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
•    Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
•    Багаар ажиллах чадвартай;
•    Харилцааны өндөр соёлтой.
•    Банкнаас зохион байгуулсан оюутныг хамарсан олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцсон оюутнуудад дадлага хийх эрх

Дадлагын оюутанд дадлага хийлгэх зөвшөөрөл олгох бүрдүүлэх бичиг баримтууд:

Удирдах  ажилтан  оюутныг  дадлага  хийхийг  зөвшөөрснөөр     дадлагын  оюутан дараах баримт бичгийг бүрдүүлэн хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид хүргүүлнэ. Үүнд:

  • Оюутны  суралцдаг  их,  дээд  сургуулиас  ХасБанкинд  дадлага  хийлгэхийг хүссэн албан бичиг;
  • Оюутны өргөдөл/ХасБанк Маягт 54310-04/;
  • Сурлагын дүнгийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар.


Дадлагын анкет бөглөх бол энд дарна уу.