Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:

  • Шударга, нээлттэй, ил тод явуулна;
  • Шалгаруулалтыг явуулахдаа мэдлэг, туршлага, дадлагатай, ажил гүйцэтгэх өндөр ур чадвартай, банкинд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь Банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, банкинд хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн  нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийг хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ;
  • Банкны ажиллагсдад албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Банкинд шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд дотроосоо нэн тэргүүнд өрсөлдүүлэх бодлого баримтална.