Төлөөлөн Удирдах Зөвлөл
Төлөөлөн Удирдах Зөвлөл
АРВИД Түэркнэр
АРВИД Түэркнэр
ТУЗ-ын гишүүн:

Арвид нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (ЕСБХБ, www.ebrd.com) Москва дахь салбарт 2009 оноос хойш Ахлах Банкираар ажиллаж байгаа болно. 2001-2002 болон 2004-2008 онуудын хооронд тэрээр DEG – Deutsche Investitions uns Entwicklungsgesellschafm-д ажиллаж Орос, CIS, Өмнөд Америкт өрийн болон барьцааны зээлийн хөрөнгө оруулалтын ажлыг хариуцаж байв. ОХУ-д URSA болон TranscapitalBank-ны ТУЗ-н гишүүний хувьд тэрээр бодлого хөгжүүлэлт, төлөөлөн удирдах ажлын талаар гүнзгий мэдлэг туршлагатай. Үүний өмнө 2002-2004 онуудад хандивлагч орнуудтай хамтран ажиллах хүрээнд тэдний хөрөнгө дэмжлэгийг богино хугацаанд түгээлттэй болгох зорилготой НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрийн хандивлагчдын харилцааны зөвлөгчөөр ажиллаж байсан. Арвид нь мэргэжлийн гараагаа 1996 Европын Олон Улсын Эдийн Засгийн Харилцааны Хүрээлэнд судалгааны шинжээчээр эхлэн, түүнээс хойш эрчимтэй дэвшиж ирсэн болно.
Арвид нь Берлин хотын Чөлөөт Их Сургуулийг банк санхүү, бизнес үнэлгээ, санхүүгийн салбарын шинэтгэл, бичил санхүү, шилжилтийн зах зээлийн улс төр, хувьчлал, нийгмийн аюулгүй байдлын тогтолцоо зэрэг чиглэлээр суралцаж 2000 онд дүүргэсэн байна.






