Төлөөлөн Удирдах Зөвлөл
Төлөөлөн Удирдах Зөвлөл
Сара ДЖАРИ
Сара ДЖАРИ
ТУЗ-ын гишүүн:

Сара нь BlueOrchard Finance SA-н (www.blueorchard.com) нэгэн компани болох BlueOrchard Investment Management компанид Хөрөнгө Оруулалтын Менежерээр ажилладаг. BlueOrchard-д 2008 онд орж ажиллахаасаа өмнө нь тэрээр 2005 онд Энэтхэг улсад асар хурдацтай өсөн тэлж буй бичил санхүүгийн байгуулгуудын хөгжлийг дэмжиж, тэдний өсөлтийн стратегийг хэрэгжүүлэх зорилготойгоор Ченнай хот дахь Бичил Санхүүгий Төвийг байгуулж, стратегийн багийн удирдагчаар нь ажиллаж байсан. Тэрээр хоёр гаруй жил Бичил Санхүүгийн байгууллагуудын цаашдын хөгжлийг дэмжих зорилогоор дээрх байгууллагуудад болон сургалт зөвлөгөөний газар, банк хувьцааны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж ирсэн. Мөн тэрээр Grameen Capital India байгуулагдахад хувь нэмрээ оруулж байсан.
Сара нь Амеркийн стратеги консалтангийн компани болох Bain & Company-д 5 жил ажиллах явцадаа харилцагчдын хөгжлийн бодлого, үйл ажиллагааны сайжруулалт, хувьцаа эзэмшлийн дүрмийн сангийн үнэлгээний талаар зөвлөдөг байсан.
Тэрээр Франц, Чад, Энэтхэг, Балба, Монгол зэрэг улс орнуудад сайн дурын ажилтнаар ажиллаж байсан болно.






