Төлөөлөн Удирдах Зөвлөл Ричард РАНКЕН


Ричард РАНКЕН
ТУЗ-ын гишүүн:

rranken@ifc.org

Ричард нь Дэлхийн Банкны Группын Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (ОУСК, www.ifc.org), Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Ахлах Зөвлөхөөр ажилладаг бөгөөд Азийн хэд хэдэн хөрөнгө оруулагч сангууд болон банкуудын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр ОУСК-д нийт 30 жил ажилласан бөгөөд хуучны ЗХУ, Африк, болон зүүн Азид тус тус ажиллаж байсан туршлагатай. Ноён Ранкен ЗХУ-д 50,000 аж ахуйн нэгжийг хувьчилж ОУСК-н зөвлөгөө өгөх үйлчилгээний захирлаар ажиллаж, тэдгээрт ТУЗ-н стандартыг анх нэвтрүүлж, банк санхүүгийн хөгжилд нь ихээхэн хувь нэмэр оруулжээ. Мөн Африкт ОУСК-н үйл ажиллагаа эрхэлсэн захиралын үүрэг гүйцэтгэж байхдаа тэрээр ЖДБ болон бичил санхүүд төвлөрсөн цоо шинэ бодлогыг боловсруулж, шинэ багийг бүрдүүлж чадсанаар энэхүү байгууллагын хөрөнгө оруулалтын бизнесийн үйлчилгээг 30 орнуудад нээлттэй болгож нийт 1,5 триллион АМ долларт хүргэж чадсан байна. ОУСК-н Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирлаар ажиллаж байх хугацаандаа цаг уур дулааралтын эсрэг хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллаж байжээ.