Төлөөлөн Удирдах Зөвлөл Дүгэрсүрэнгийн БАТ-ОЧИР


Дүгэрсүрэнгийн БАТ-ОЧИР
ТУЗ-ийн гишүүн:

batochir.d@xacbank.mn

Бат-Очир нь 2011 оны 1 дүгээр сараас эхлэн ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна.  Ажлын гараагаа анх 1998 онд Микростарт төсөл дээр эхлүүлж, түүнээс хойш ХасБанкинд тасралтгүй ажиллаж Банкны хөгжлийн үе шат бүрт бодит хувь нэмэр оруулж ирсэн нь олон талт мэдлэг, чадвартай удирдагч юм.

1998 оны 8 дугаар сараас Монгол дахь НYБХХ-ийн МикроСтарт төсөл болон Техникийн туслалцааны ACDI/VOCA нэгжид санхүүч, 1999 оноос МикроСтарт төслийн санхүүгийн зөвлөх, дотоод аудитор, 2000 онд Хөгжлийн Алтан Сан ХХК-ийн Санхүүгийн хэлтсийн захирал, 2001-2006 онуудад ХасБанкны Санхүү, Бүртгэлийн газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Бат-Очир нь 2006-2008 онуудад Амеркийн Олон Улсын Бизнесийн Сургуульд Бизнесийн удирдлагын мастерын зэрэг хамгаалж, Олон Улсын Санхүүгийн чиглэлээр түлхүү мэргэшиж, улмаар ТСН-д Санхүү Эрхэлсэн Захирал, ХасБанкинд Гүйцэтгэх Тэргүүн Дэд Захирал, Тэнгэр Санхүүгийн Нэгдэлд Хөрөнгө оруулалт хариуцсан Захирлын албыг тус тус хашиж байгаад ийнхүү ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна.