Төлөөлөн Удирдах Зөвлөл Магваны БОЛД


Магваны БОЛД
ТУЗ-ын гишүүн:

bold.m@xacbank.mn

Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал

Болд нь 2009 оны нэгдүгээр сараас ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар томилогдон ажиллаж байгаад 2011 оны 1 дүгээр сараас Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захиралаар ажиллаж байна. Тэрээр төрийн болон хувийн өмчлөлийн санхүүгийн байгууллага, мөн Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж, банкны салбарын эдийн засгийн бодлого, бүтцийн шинэчлэлийн асуудлаар мэргэшсэн. Монгол Банкны Дэд Ерөнхийлөгч (1996-2000), Зах Зээл Судлалын Хүрээлэнд Дэд захирал (1989-1992), Худалдаа, Хөгжлийн Банкинд эдийн засагч (1992-1993), Монголын Экспорт Импортын банкны Гүйцэтгэх Захирал (1994-1996), Олон Улсын Хөрөнгө Оруулалтын банк, ОХУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Банкны ТУЗ-ын гишүүн (1996-2000), Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Да Афганистан Банк (Төв Банк)-инд зөвлөх (2003-2004)-өөр ажиллаж байв.

М. Болд нь БНУУ-ын Будапешт хотын Эдийн засгийн их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Колумбын Их Сургуулийн Олон Улсын харилцааны Магистрын зэрэгтэй.