Удирдлагын баг
Удирдлагын баг
Балжирын ТУУЛ
Санхүүгийн Удирдлагын Газрын Захирал

Б.Туул нь 2008 оны 1 дүгээр сараас эхлэн тус Банкны санхүүгийн удирдлага, төсвийн төлөвлөлт, удирдлагын мэдээлэл, нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцан ажиллаж байна.
Тэрбээр ХасБанкинд 2002 оноос хойш Дотоодын аудитор, 2003-2004 онд Бүртгэл хяналтын хэлтэс, 2004-2007 онд Төлөвлөлт төсвийн хэлтсийг удирдаж, улмаар 2007 онд Санхүүгийн хяналтын хэлтсийн захирлын албан тушаалыг хашиж байв. Хадгаламжийн банкинд хянан шалгагчаар 1998 онд ажлын гараагаа эхлэж байсан.
Б.Туул нь СЭЗДС-ийг Банкны эдийн засагч- санхүүч мэргэжлээр төгссөн. Санхүүгийн эрсдэлийн удирдлага, арилжааны банкны нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын үйл ажиллагааны чиглэлээр хэд хэдэн сургалтанд хамрагдаж, улмаар МНБЭОШБ-ийн курсийг дүүргэсэн болно.






