Удирдлагын баг Я.САЙНСАНАА


 Я.САЙНСАНАА
Дотоод Аудитын Газрын Дарга

 saynsanaa.y@xacbank.mn

Сайнсанаа нь ХасБанкны Дотоод Аудитын Газрын захирлын албыг 2010 оны 9 сараас хойш хашиж байгаа бөгөөд Банкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэлд Ерөнхий Аудиторын албыг давхар хашдаг.

Тэрээр өмнө нь 8 жил Монголбанкинд дотоод аудитороор ажиллаж байсан өндөр туршлагатай нэгэн бөгөөд, банкны дотоод аудитын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, сүүлийн үеийн дотоод аудитын арга туршлагыг нэвтрүүлэх тал дээр арвин их туршлага, мэдлэгтэй.

Түүний банкны салбар дахь ажил мэргэжлийн гараа МУИС-г  1998 онд төгссөнөөр эхэлсэн бөгөөд тэрээр Мелбурны Их сургуульд санхүүгийн мастер зэрэг хамгаалсан байна.