Удирдлагын баг
Удирдлагын баг
Батхүүгийн МӨНХБАЯР
Батхүүгийн МӨНХБАЯР
Мэдээлэл Технологийн Удирдлагын Газрын Захирал
Мөнхбаяр нь 2010 оны 2-р сараас Мэдээллийн Технологийн Удирдлагын Газрыг ахлаж эхлэсэн бөгөөд сүлжээ-хардвейр болон банкны үндсэн системийн хоёр хэлтсийг удирдаж байна. Тэрээр өмнө нь Монголын софтвейр хөгжүүлэгч компани болох USI-ийн гүйцэтгэх захиралаар 2005-2010, 2000-2005 онд Мобиком корпорацид систем админ, маркетингийн менежер, 1996-2000 онд T&C компютерийн компанийг байгуулалцаж байсан туршлагатай.
Тэрээр Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Компьютерийн систем, Софтвейр инженер мэргэжлээр магистр хамгаалж байсан ба Япон улсын Токио хотод Software Project Management сэдвээр сургалт авч байжээ. Тэрээр Open Source Software, Linux/Unix системүүд болон мэдээлэл технологийн хамгаалалт талаар судладаг бөгөөд FreeBSD, Linux, OpenERP, ERP5, ISO 27001 Security, QmailRocks-ийн гишүүн.






