Удирдлагын баг
Удирдлагын баг
Доржготовын ЭРДЭНЭЧИМЭГ
Доржготовын ЭРДЭНЭЧИМЭГ
Yйл Ажиллагааны Удирдлагын Газрын Захирал

Эрдэнэчимэг нь банкны төлбөр тооцоо дамжуулах болон ерөнхий үйлчилгээ болон хангамжийг хариуцан ажилладаг бөгөөд 2004 оноос хойш тус банкинд дотоод аудитын газрын захиралаар ажиллаж төв алба болон салбаруудад хяналт, шалгалт хийж ирсэн туршлагатай юм. 2000 онд анх маркетингийн мэргэжилтэнээр ажилд орж тун удалгүй аудитороор 2000-2002 он хүртэл ажиллаад 2002-2004 оны хооронд ахлах аудитороор тус тус ажиллаж байжээ.
Тэрээр "Итгэлт Аудит" ххк-д аудитор хийж байсан бөгөөд ажлын гараагаа нягтлан бодогчоор ажиллаж эхлэсэн.
Эрдэнэчимэг нь Монгол Бизнесийн сургуулийг бизнесийн удирдлага, эдийн засгийн мэргэжлээр бакалаврийн зэргээр, Монгол Улсын Их Сургуулийг Эдийн засаг, Банк Санхүүгийн мэргэжлээр магистр тус тус төгссөн. Мөн тэрээр олон улсын аудит, эрсдэлийн шинжилгээ, байгууллагын эрсдэлийн удирдлага, луйврын эсрэг сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлж байжээ.






