Удирдлагын баг Юндэнгийн ГЭРЭЛМАА


Юндэнгийн ГЭРЭЛМАА 
Зээл Эрхэлсэн Захирал бөгөөд Зээлийн Удирдлагын Газрын Захирал

 

gerelmaa.yu@xacbank.mn

Ю.Гэрэлмаа нь 2006 оны 2 дугаар сараас эхлэн ХасБанкны зээлийн удирдлага, тэр дундаа зээлийн эрсдэлийн удирдлага, тусгай актив зэргийг хариуцан ажиллаж байна. Тэрбээр ажлын гараагаа 1986-1990 онд Монголбанк (Төв банк)-ны Олон улсын төлбөр тооцооны газар нягтлан бодогчоор эхэлж, улмаар Худалдаа, Хөгжлийн Банкинд Зээлийн газрын орлогч захирал,Тусгай активын хэлтсийн захирал, гадаад тооцооны газрын захирал, санхүүгийн байгууллагын менежер зэрэг удирдах албан тушаал хашиж байв.


Ю.Гэрэлмаа нь Герман улсын Берлин хот дахь Эдийн засгийн дээд сургуулийг 1986 онд эдийн засгийн мэргэжлээр төгсч, улмаар 1992-1994 онд ХБНГУ-ын Киел хот дахь Эдийн засгийн дээд сургуульд зах зээлийн эдийн засгийн чиглэлээр удирдлагын хөтөлбөр дүүргэсэн.