Удирдлагын баг
Удирдлагын баг
Tим О'Нил
Тим О'Нил
Бизнес Банк Эрхэлсэн Дэд Захирал

Тим О’Нил нь ХасБанкны Жижиг Дунд Бизнес болон Том Байгууллагуудад үйлчлэх Бизнесийн банк эрхэлсэн захирлаар ажиллаж байна.
Ноён Тим О’Нил нь 1981 оноос хойш олон улсын томоохон банкуудад ажиллаж байсан нөр их туршлага, мэдлэгтэй нэгэн бөгөөд анх Англи улсын Сити Банкнаас мэргэжлийн гараагаа эхэлж, ахлах менежер хүртэл дэвшин ажилласан ба улмаар Канад, ОХУ, Болгари улс дахь Европын Сэргээн Байгуулалт Хөгжлийн Банкинд ахлах банкираар ажиллаж байсан. Эдгээрээс гадна тэрээр Болгари, Македон, Косово, Грек орнуудын томоохон банкуудад ТУЗ-ийн гишүүн, мөн ЖДБ-ыг дэмжигч хувийн хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан.
Тэрээр, 5 жилийн өмнөөс Монгол дахь АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) дэргэдэх Эдийн Засгийн Бодлогын Шинэчлэл болон Өрсөлдөх Чадварын Төсөл (EPRC)-д Төсөл Хариуцсан Дэд Захирал мөн Санхүүгийн Ахлах Зөвлөхөөр ажиллаж, Монголын Моргейжийн Корпораци, Монголын Компаний Засаглалыг Хөгжүүлэх Төв болон Зээлийн Мэдээллийн Санг байгуулах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн юм.






