Цахим Банк
Интернэт Банкны Үйлчилгээ
ХасБанкны санал болгож буй Интернэт банкны үйлчилгээ нь танд банк руу явж, цаг зав, мөнгөө үрэлгүйгээр банкны бүх төрлийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжийг олгох бөгөөд интернэтэд холбогдсон компьютер байхад л та дэлхийн аль ч өнцөг булангаас хоногийн 24 цаг, жилийн 365 хоногийн турш хүссэн үедээ Интернэт банкны үйлчилгээг ашиглан өөрийн дансаа хялбар, найдвартай, аюулгүй замаар удирдах боломжтой юм.
ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:
ХасБанкны интернэт банкны үйлчилгээ нь дэлхийн хаанаас ч хурдан, шуурхай үйлчилгээг үзүүлэхээс гадна Таны дансны найдвартай байдлыг бүх талаар нь хангаж дэлхийд танигдсан хамгийн сүүлийн үеийн хамгаалалтын төхөөрөмж хэрэглэдгээрээ бусад интернэт банкны үйлчилгээнээс онцлог давуу талтай юм.
ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:
Дансны лавлагаа авах:
- Бүх төрлийн дансны үлдэгдэл шалгах;
- Бүх төрлийн дансны хуулга авах;
- Тухайн дансанд хийгдсэн гүйлгээнүүдээс хийгдсэн огноо, хүлээн авагчийн нэр, данс, гүйлгээний утга зэрэг мэдээллүүдийг ашиглан тодорхой гүйлгээг хайж олох;
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах;
- Зээлийн төлөх дүн, хүүг сонгосон өдрөөр урьдчилан шалгах.
Бэлэн бус төлбөр тооцоо хийх:
- Интернэт банкинд бүртгэлтэй өөрийн данс хооронд шилжүүлэг хийх;
- ХасБанкны салбар хооронд, ХасБанкнаас бусад арилжааны банк руу шилжүүлэг хийх;
- Захиалгат гүйлгээ хийх - Тогтмол болон нэг удаагийн гүйлгээг урьдчилан захиалах.
Валютын ханшийн мэдээлэл авах;
E-reminder үйлчилгээ:
- Зээлийн эргэн төлөлт хийх өдрийг сануулах;
- Зээлийн хугацаа хэтэрснийг сануулах;
- Дансан дахь зээлийн эрхийн дуусах хугацааг сануулах;
- Төлбөрийн картын дуусах хугацааг мэдэгдэх.
НУУЦЛАЛ, ХАМГААЛАЛТ
- https://www.e-xacbank.com вэб хуудас нь SSL технологийг ашиглан нууцлалаа хангасан.
- Харилцагчийг таних 2 шатлалт хамгаалалтын аргатай.
- Гүйлгээ хийх бүрт гүйлгээнд зориулагдсан нэг удаагийн нууц код асуун баталгаажуулна.
- Дэлхийн нэр хүндтэй томоохон банкуудад хэрэглэгддэг нууцлалын төхөөрөмж болох Васко (www.vasco.com)-г ашигладаг.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФ:
Та энэхүү үйлчилгээг дансны үлдэгдэл шалгах, хуулга авах, зээлийн эргэн төлөлтөө хянах зэрэг зөвхөн мэдээлэл авах зориулалтаар ашиглах бол ямар нэгэн хураамж төлөхгүй.
Харин дансны мэдээллээ авахаас гадна гүйлгээ хийх зорилгоор ашиглах бол элсэлтийн болон жилийн хураамжаас бүрэн чөлөөлөгдөх бөгөөд дараахь шимтгэл хураамжийг төлнө:
| Васко төхөөрөмжийн барьцаа төлбөр* | 30,000 төг |
| Гүйлгээний шимтгэл | 200 төг/ 0.2 доллар |
* - Васко төхөөрөмж гэдэг нь тодорхой алгоритмын дагуу 36 секунд тутамд 6 оронтой код шинээр гаргаж байдаг авсаархан төхөөрөмж бөгөөд та интернэт банкаар гүйлгээ хийх бүртээ энэ кодыг ашиглан гүйлгээгээ баталгаажуулах юм.
ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРТГҮҮЛЭХ:
Бүрдүүлэх бичиг баримт:
Иргэн:
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Нүүдлийн банкны үйлчилгээний эрх нээлгэх хүсэлт /ХасБанк маягт 43302-01а/.
Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлэн өөрийн данс байршиж байгаа ХасБанкны салбар, тооцооны төвд хандан нүүдлийн банкны үйлчилгээний гэрээ байгуулснаар таны үйлчилгээний эрх нээгдэнэ.
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
