Ивээн тэтгэлэгүүд Органик Монгол


ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР
 
ХасБанк нь МҮХАҮТ, ПЕТРОВИС ХХК-тай хамтран 2009 оноос эхлэн ОРГАНИК МОНГОЛ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. "Органик Монгол" хөтөлбөр нь 2011 онд “Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлье” уриан дор байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүгийн хувьд дэмжих, үйл ажиллагааг өргөжүүлэх, ажлын байр бий болгоход бодит туслалцаа үзүүлэн, сурталчлах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.

"Органик Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай нэвтрүүлэг NTV телевизээр баасан гариг бүрийн 22 цаг 30 минутаас хагас цагийн нэвтрүүлэг, хагас сайн өдөр нь давталтайгаар гаргаж байна. Мөн хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар мэдээллийг дээрх зурагт болон www.organicmongol.mn веб хаягаас танилцах боломжтой юм.