Санхүүгийн Боловсрол олгох хөтөлбөр Тэмүүлэл хөтөлбөр


 “ТЭМҮҮЛЭЛ” САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР


ХасБанк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд,  залуучуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаанд анхаарал хандуулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилласаар ирсэн билээ. Эдгээр үйл ажиллагааны нэг нь Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк, Бичил Санхүүгийн Боломж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй өсвөр үеийнхэнд зориулсан “Тэмүүлэл” санхүүгийн боловсролын хөтөлбөр юм.


Санхүүгийн боловсрол хөтөлбөр нь 14-18 насны хүүхдүүдийг өсвөр наснаас нь мөнгөтэй харьцаж сургах, мөнгийг зөв удирдаж өөрийн ирээдүйд хувь нэмэр оруулахад туслах зорилготой бөгөөд хичээлийн бус цагаар сургадаг.

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ


2009 оноос хойш  ХасБанк Монгол улсын 110 гаруй Ерөнхий Боловсролын сургуультай хамтран ажиллаж, МУИС, ШУТИС,  СЭЗДС,  ХААИС  зэрэг их дээд сургуулийн 80 оюутанг “Тэмүүлэл” санхүүгийн боловсрол хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэж, 4,800 хүүхдийг санхүүгийн боловсрол хөтөлбөрт хамруулсан. Мөн 350 сурагч банкирыг сонгож, “Тэмүүлэл” санхүүгийн боловсрол хөтөлбөрийг түгээгчээр ажиллуулж байна.

Тэгвэл 2010-2011 онд ХасБанк 105 Ерөнхий Боловсролын сургуульд хүрч ажилласан бөгөөд энэ хичээлийн жилээс сурагчдын санаачилгаар хөвгүүдийг  ч бас хамруулах  болсноороо  бүх  хүүхдүүддээ  ижил  тэгш  боломжийг  олгож эхэлсэн төдийгүй, хөтөлбөрийн хоёр дахь хичээлийн жилд нийт 10,000 гаруй хүүхдийг хувийн санхүүгээ зөв удирдах мэдлэг, ур чадвартай болгосон юм.


ХӨТӨЛБӨРИЙГ  ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД

 


-  Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк / Women’s World Banking/

-  Бичил санхүүгийн Боломж / Microfinance Opportunities/
-  Nike foundation
-  Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
-  “Тэгш мөр” төрийн бус байгууллага

ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
 
ХасБанк нь 2009 оноос өнөөг хүртэл Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын санхүүгийн боловсролд 80 гаран сая төгрөгийг зарцуулаад байна. Цаашдаа уг хөтөлбөрийг үр өгөөжтэй, дэлгэрүүлэхийн тулд улам илүү хөрөнгө зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.