Иргэдийн банк Мобайл банкны AMAR үйлчилгээ

  • ТАНИЛЦУУЛГА
  • ХУРААМЖ, ШИМТГЭЛ
  • БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ХасБанк нь Дэлхийн Банкны дэргэдэх Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэгтэй хамтран Монголд анх удаа гар утсаа ашиглан худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх болон санхүүгийн бусад үйлчилгээг авах Мобайл банкны AMAR үйлчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Та аль ч үүрэн телефон операторын хэрэглэгч байсан, ямарч фирмийн утас хэрэглэдэг байсан мобайл банкны AMAR үйлчилгээнд холбогдох боломжтой боллоо. Та худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг гар утсаа ашиглан төлөхөөс гадна дансандаа мөнгө хийх, данснаасаа бэлэн мөнгө авахдаа Банкны салбарт ирэлгүйгээр өөрт ойр байрлах ХасБанкны дурын агентад хандаж болно. Ийнхүү Банкны үйлчилгээг гар утсаараа дамжуулан авснаар та Банкинд ирэх цаг, унааны мөнгөө хэмнээд зогсохгүй Банкны салбар нэгж хаасан хойно, хүссэн газраасаа санхүүгийн үйлчилгээг авах юм. Нууцлал аюулгүй байдлын хувьд бүрэн хамгаалагдсан.

AMAR ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРТГҮҮЛСНЭЭР

  1. Худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөрөө төлөх
  2. Бусад харилцагч нар луу бэлэн бус шилжүүлэг хийх
  3. Өөрийн болон бусдын ХасБанкинд байрших данс руу шилжүүлэг хийх
  4. Агентаар дамжуулан данснаасаа бэлэн мөнгө авах
  5. Өөрийн эзэмшиж буй бүх дансны үлдэгдлээ шалгах
  6. Дансандаа хийгдсэн сүүлийн 3 гүйлгээний мэдээллийг авах
  7. Нууц кодоо солих боломжтой.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ

Үүрэн телефон операторын сүлжээ орсон бүх газарт хэрэглэнэ. Гадаадад гар утсаа ашиглах эрх авсан тохиолдолд гадаадаас ч Банкны үйлчилгээгээ авна.

БРОШУР ТАТАЖ АВАХ

Энд дарж брошур татаж авна уу?