Нийгмийн хариуцлага
Нийгмийн хариуцлага
Эко Банк

ХасБанк нь 2009 оноос Эко Бүтээгдэхүүний Хэлтэс байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү хэлтсийн үйл ажиллагааны зорилго нь иргэдийн байгаль орчинд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэмжиж ажиллаx, улмаар ХасБанкыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ногоон Банк” болгоход оршино.
ХасБанкны эко зээл нь иргэдийн эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн банкны тусгай бүтээгдэхүүн гэдгээрээ Монголд анхдагч болсон төдийгүй, ХасБанк нь хүлэмжийн хий бууруулcны нөхөн төлбөр хүлээн авдаг Ази Номхон Далайн бүc нутгийн анхны бичил санхүүгийн байгууллага болсон юм.
| ХАСБАНКЫ БҮТЭЭГДЭХҮҮН | ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ |
|---|---|
| 1. Гэрийн сайжруулсан дулаалга | • Азийн Хөгжлийн Банкны - Гэрийн дулаалганы төсөл • Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр Агаар” төсөл |
| 2. Эрчим Хүчний Хэмнэлттэй Барилга | • НҮБ - Барилгын Эрчим Хүчний Хэмнэлтийн Төсөл (BEEP) |
| 3. Нарны цахилгаан үүсгэвэр | • Дэлхийн Банк - Хөдөө орон нутгийг дахин сэргээгдэх эрчим хүчээр хангах үндэсний хөтөлбөр |
| 4. Түлшний хэмнэлттэй зуух | • GTZ- Германы Технологийн Xамтын Aжиллагаа. • Азийн Хөгжлийн Банк - Утаагүй зуухны төсөл |
| 5. Эко цахилгаанaap халдаг шал | • Улаанбаатар Хотын Захирагчийн Алба • Үндэсний үйлдвэрлэгчид |
| 6. Өндгөн болон үртсэн түлш | • Агаарын Чанарын Алба • Үндэсний үйлдвэрлэгчид |






