ХасБанкны Танилцуулга
ХасБанкны Танилцуулга
Хамтрагч байгууллагууд
СИЙП НЭТВОРК/SEEP NETWORK
СИЙП Нэтворк нь дэлхийн 171 улсын бичил, жижиг дунд бизнесийн байгууллага, банк болон тэдгээрт хэрэгжиж буй хөтөлбөрийн хөгжилд туслалцаа үзүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогоор 120 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй. Энэхүү байгууллага нь 1985 онд байгуулагдсан ба АНУ-ын Вашингтон хотноо байрладаг. СИЙП Нэтворкийн эрхэм зорилго нь хамтран ажиллагч байгууллагуудын шилдэг туршлагыг бусдад түгээж, хэрэгжүүлснээр тухайн бүс нутаг дахь өрх бүрийн тогтвортой орлогыг бүрдүүлж, тэдний амьдралыг дэмжихэд оршино. Уг байгууллага нь хамтран ажиллагч байгууллагуудын шилдэг туршлага, мэдлэг, бүтээлийг Дэлхийн бусад байгууллагад хүргэж, тэдгээрийн одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг улам боловсронгуй болгож, үр ашигтай болгоход голлох үүргийг гүйцэтгэдэг байна.
www.seepnetwork.org
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛХИЙН БАНК ТББ/WOMEN’S WORLD BANKING
Эмэгтэйчүүдийн дэлхийн банк- ТББ нь жижиг бизнес эрхэлдэг орлого багатай эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 1979 онд байгуулагдсан юм. Одоо тус байгууллага нь дэлхийн 28 орны 40 гаруй бичил санхүүгийн байгууллага болон банкуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж, сургалт, мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ хүрээнд нийт 9 сая орчим үйлчлүүлэгчидтэй харилцаж байгаагийн 6,75 сая нь буюу 70 хувь нь эмэгтэйчүүд байна. ЭДБ байгууллага нь гишүүдийн сүлжээг бэхжүүлэх, зах зээлийн судалгаа явуулах, бичилсанхүүгийн зах зээлийн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг явуулж байна.
www.swwb.org
ВИТТАНА/VITTANA ORGANIZATION
Виттана сан байгууллага нь 2008 онд байгуулагдсан бөгөөд АНУ-д төвтэй дэлхийн өнцөг булан бүрт хүрч үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Уг байгууллагын эрхэм зорилго нь Дэлхийн залуучуудын сурч боловсрох хүсэл, эрмэлзлийг нь дэмжиж тэдэнд санхүүжүүлэгчдээс сургалтын төлбөрийн зээлийн эх үүсвэрийг зуучлан олж өгдөг. Одоогоор Дэлхийн 40 гаруй улсаас нийт 1,000 гаруй оюутанд санхүүжилт хийгээд байна.
www.vittana.org






