Бусад
Баталгаа, батлан даалтын үйлчилгээ
Бид дотоодод болон гадаадад бүх төрлийн баталгааг эх үүсвэртэй болон эх үүсвэргүй гаргаж байна.
Yүнд:
- Худалдаа үйлчилгээтэй холбоотой: Төлбөрийн, Гүйцэтгэлийн г.м.
- Тендертэй холбоотой: Тендерийн, Гүйцэтгэлийн, Урьдчилгаа төлбөрийн г.м.
- Харилцагчийн хүссэн бусад бүх төрөл загварын баталгаа.
ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭН АВЧ БОЛОХ ВЭ?
Экспорт ба импортын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, компаниуд болон банкны баталгаа гаргуулах компани, тендерт оролцогч байгууллагууд.
ХАСБАНКНЫ ДАВУУ ТАЛ:
• ХасБанк нь харилцагчдадаа зах зээлд өрсөлдөхүйц хүү шимтгэлийг санал болгодог.
• ЕСБХБ - Худалдааны хөтөлбөр
• ОУСК – Глобал худалдааны хөтөлбөр
• АйЭнЖи – Худалдааны санхүүжилтийн шугам
Эдгээр олон улсын худалдааны санхүүжилтийн хөтөлбөрүүдэд хамрагдсанаар ХасБанкны харилцагчид Дэлхийн өнцөг булан бүрт олон улсын банкуудтай харилцах боломжтой.
Хүү, шимтгэлийн нөхцөл
|
Гадаадын банкнаас ирсэн баталгааг харилцагчид мэдэгдэх |
30 ам.доллар |
|
Гадаадын банкнаас ирсэн баталгааны нөхцөлд өөрчлөлт орсныг мэдэгдэхэд |
10 ам.доллар |
|
Гадааын банкнаас ирсэн баталгааг цуцлах зөвшөөрлийг харилцагчийн хүсэлтээр мэдэгдэхэд |
30 ам.доллар |
|
Харилцагчийн хүсэлтээр гадаадад баталгаа гаргахад (төлбөрийн дүнгийн) |
0.2 хувь (мин 75 ам.доллар - макс 150 ам.доллар) |
|
Банкнаас гадаадд гаргасан баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулахад (өөрчлөлт тус бүрээр) |
40 ам.доллар |
|
Банкнаас гадаадад гаргасан баталгаагаар гүйцэтгэх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхэд (нэмсэн дүнгийн) |
0.2 хувь (мин 50 ам.доллар - макс 150 ам.доллар) |
|
Банкнаас гадаадад гаргасан баталгааг цуцлахад |
45 ам.доллар |
|
Баталгаатай холбоотой лавлагаа явуулахад |
20 ам.доллар |
|
Баталгааны үйл ажиллагаатай холбогдон шуудан, харилцаа холбоо, гадаад банкны үйлчилгээний хураамж зэрэг зардал гарсан тохиолдолд тэдгээр зардлыг харилцагчаар төлүүлнэ |
|
|
Дотоодод баталгаа гаргахад |
30,000 төгрөг |
|
Дотоод баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулах дүнг нэмэгдүүлэхэд |
5,000 төгрөг |
|
Дотоод баталгааг цуцлахад Эх үүсвэртэй баталгаа Эх үүсвэргүй баталгаа |
Шимтгэлгүй 10,000 төгрөг |
|
Эх үүсвэргүй баталгаа анх гаргахад 1 хувийн үйлчилгээний хураамжийг нэг удаа |
|
|
Эх үүсвэргүй баталгаа гаргахад Зээлийн хорооны хурлаас тогтоосон хэмжээгээр эрсдэлийн шимтгэл авна |
|
Тайлбар:
1. Эх үүсвэргүй баталгааны эрсдлийн шимтгэлийг Зээлийн хорооноос тогтооно.
2. Баталгаатай холбогдон гарах бусад банкны шимтгэлийг харилцагч хариуцна.
