Гадаад валютын арилжаа
Бизнес банк
Гадаад валютын арилжаа
ХасБанк нь харилцагчдын гадаад валютын төлбөр, тооцоог түргэн шуурхай гүйцэтгэж байна. Бид таны хэрэгцээнд Aмерик доллар, евро, Японы иен, Хятадын юань, Оросын рубль зэрэг валютаар зах зээлд өрсөлдөхүйц уян хатан ханш санал болгон, тус банкны гадаад түнш банкуудаар дамжуулан таны төлбөрийг найдвартай, шуурхай гүйцэтгэнэ.
Та манай банктай харилцсанаар цаашид арилжааны дүн, давтамжаас хамааран валютын арилжааны ханш дээр хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн томоохон харилцагчдын хүсэлтээр зах зээлийн тойм мэдээ бэлтгэн хүргүүлж таны бизнесийг бүх талаар дэмжих болно.






