Баримтын аккредитив
Худалдааны санхүүжилт
Баримтын аккредитив
- ТАНИЛЦУУЛГА
- НӨХЦӨЛ
- БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Гадаад худалдааны төлбөр тооцооны түгээмэл хэрэглэгддэг хэрэгсэл нь баримтын аккредитив юм. ХасБанк нь дараахь төрөл, хэлбэрийн аккредитивийн үйлчилгээг үзүүлж байна.
Үүнд:
- Баталгаажсан, баталгаажаагүй баримтын аккредитив
- Экспортын, импортын баримтын аккредитив
- Шууд төлбөртэй, дараа төлбөртэй баримтын аккредитив
- Дамжин төлөгдөх баримтын аккредитив
- Сэргээгдэх баримтын аккредитив
- Стэйндбай баримтын аккредитив;
Баримтын аккредитивийн давуу талууд:
- Импортолж буй бараа, бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь захиалгын дагуу авах
- Бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авсны дараа төлбөрийг гүйцэтгэх
- Худалдан авагчийн төлбөрийн чадвараас үл хамааран бараа, бүтээгдэхүүнээ борлуулах
- Баримтын аккредитив нээснээр нэмэлт санхүүжилт авах
- “Олон Улсын Нэгдсэн Журам”-аар зохицуулагддаг учир эрх зүйн эрсдэлгүй байх;






