Худалдааны санхүүжилт
ХасБанк Танд олон улсын худалдааны төлбөрийн түгээмэл хэлбэр болох бүх төрлийн аккредитив нээх, баталгаа гаргах зэрэг үйлчилгээг хүргэж байна.
АККРЕДИТИВ
Гадаад худалдааны төлбөр тооцооны хамгийн өргөн тархсан хэрэгсэл нь баримтын аккредитив юм. Та уг хэрэгслийг сонгосноор:
- Төлбөр хийгдэхгүй байх эрсдэлийг бууруулах ба экспортын орлогоо авах хугацааг багасгах,
- Бараа нийлүүлэхгүй байх эрсдлийг бууруулах,
- Урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгах,
- Бизнесийн үйл ажиллагаагаа таниулан дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөсгөх,
- Гадаад худалдааны хамтрагч талууд төлбөр тооцоогоо орчин үеийн хэрэгслээр хийснээр өөрсдийгөө мэргэжлийн түвшинд харуулах,
- Гадаад худалдааны санхүүжилтийн хэрэгцээгээ эх үүсвэргүй аккредитиваар хангах,
- Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ), Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн Худалдааны Санхүүжилтийн Хөтөлбөрүүд болон АйЭнЖи-ийн худалдааны санхүүжилтийн шугамын хүрээнд эх үүсвэргүй аккредитивийг гадаадын нэгдүгээр зэрэглэлийн банкуудаар баталгаажуулах,
- Аккредитив нь бүх банкууд мөрдөх ёстой “Олон Улсын Нэгдсэн Журам”-аар зохицуулагддаг учир эрх зүйн аюулгүй байдлыг хангасан;
Ямар хэлбэрээр төлбөр хийгдэхийг гадаад худалдааны гэрээнд оролцогч талууд зөвшилцөн гэрээндээ тусгасан байна.
ХасБанк бүх төрлийн аккредитив нээх үйлчилгээ үзүүлж байна. Үүнд дараах хэлбэр, төрөл багтана:
1. Баталгаажсан, баталгаажаагүй буцаан үл дуудах аккредитив;
2. Шууд төлбөртэй (баримтын эсрэг төлбөр шууд хийгдэх), дараа төлбөртэй (аккредитивт заасан тодорхой хугацааны дараа төлбөр хийгдэнэ);
3. Дамжуулан нээх - Барааны төлбөрийг нэг биш хэд хэдэн газар хийх шаардлагатай үед;
Хүү, шимтгэлийн нөхцөл:
|
Харилцагчийн хүсэлтээр гадаадад баталгаа гаргахад |
0.2 % /мин. 75 ам. доллар, макс. 150 ам.доллар/ |
|
Гадаадад гаргасан баталгааны дүнг нэмэгдүүлэхэд (нэмэгдүүлсэн дүнгээс) |
0.2 % /мин. 50 ам. доллар, макс. 150 ам.доллар/ |
|
Гадаадад гаргасан баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулах (1 удаа өөрчлөлт оруулахад) |
40 ам.доллар |
|
Гадаадад гаргасан баталгааг цуцлахад |
45 ам.доллар |
|
Гадаадын банкнаас ирсэн баталгааг харилцагчид мэдэгдэхэд |
30 ам.доллар |
|
Гадаадын банкнаас ирсэн баталгааны нөхцөлд өөрчлөлт орсныг мэдэгдэх |
10 ам.доллар |
|
Гадаадын банкнаас ирсэн баталгааг цуцлах зөвшөөрлийг харилцагчийн хүсэлтээр мэдэгдэхэд |
30 ам.доллар |
|
Дотоодод баталгаа гаргах |
30,000 төгрөг |
|
Дотоодод баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулах, дүнг нэмэгдүүлэх /1 удаа өөрчлөлт оруулахад/ |
10,000 төгрөг |
Тайлбар:
1. Эх үүсвэргүй баталгааны эрсдлийн шимтгэлийг Зээлийн хорооноос тогтооно.
2. Баталгаатай холбогдон гарах бусад банкны шимтгэлийг харилцагч хариуцна.
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
