Худалдааны санхүүжилт
ХасБанк Танд олон улсын худалдааны төлбөрийн түгээмэл хэлбэр болох бүх төрлийн аккредитив нээх, баталгаа гаргах зэрэг үйлчилгээг хүргэж байна.
АККРЕДИТИВ
Гадаад худалдааны төлбөр тооцооны хамгийн өргөн тархсан хэрэгсэл нь баримтын аккредитив юм. Та уг хэрэгслийг сонгосноор:
- Төлбөр хийгдэхгүй байх эрсдэлийг бууруулах ба экспортын орлогоо авах хугацааг багасгах,
- Бараа нийлүүлэхгүй байх эрсдлийг бууруулах,
- Урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгах,
- Бизнесийн үйл ажиллагаагаа таниулан дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөсгөх,
- Гадаад худалдааны хамтрагч талууд төлбөр тооцоогоо орчин үеийн хэрэгслээр хийснээр өөрсдийгөө мэргэжлийн түвшинд харуулах,
- Гадаад худалдааны санхүүжилтийн хэрэгцээгээ эх үүсвэргүй аккредитиваар хангах,
- Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ), Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн Худалдааны Санхүүжилтийн Хөтөлбөрүүд болон АйЭнЖи-ийн худалдааны санхүүжилтийн шугамын хүрээнд эх үүсвэргүй аккредитивийг гадаадын нэгдүгээр зэрэглэлийн банкуудаар баталгаажуулах,
- Аккредитив нь бүх банкууд мөрдөх ёстой “Олон Улсын Нэгдсэн Журам”-аар зохицуулагддаг учир эрх зүйн аюулгүй байдлыг хангасан;
Ямар хэлбэрээр төлбөр хийгдэхийг гадаад худалдааны гэрээнд оролцогч талууд зөвшилцөн гэрээндээ тусгасан байна.
ХасБанк бүх төрлийн аккредитив нээх үйлчилгээ үзүүлж байна. Үүнд дараах хэлбэр, төрөл багтана:
1. Баталгаажсан, баталгаажаагүй буцаан үл дуудах аккредитив;
2. Шууд төлбөртэй (баримтын эсрэг төлбөр шууд хийгдэх), дараа төлбөртэй (аккредитивт заасан тодорхой хугацааны дараа төлбөр хийгдэнэ);
3. Дамжуулан нээх - Барааны төлбөрийг нэг биш хэд хэдэн газар хийх шаардлагатай үед;
Аккредитивийн төлбөр тооцоо:
|
Аккредитив нээгдсэнийг харилцагчид мэдэгдэх |
30 ам.доллар |
|
Аккредитивийн баримт харилцагчаас хүлээн авч, шалгах, төлбөр илгээхэд доод хэмжээ дээд хэмжээ |
0.15 хувь 75 ам.доллар 250 ам.доллар |
|
Экспортын аккредитивийн өөрчлөлти |
10 ам.доллар |
|
Экспортын аккредитивийг цуцлахад |
30 ам.доллар |
|
Аккредитив нээхэд доод хэмжээ дээд хэмжээ |
0.2 хувь 75 ам.доллар 350 ам.доллар |
|
Аккредитивийн нөхцөлд өөрчлөлт оруулах (1 удаа өөрчлөлт оруулахад) |
40 ам.доллар |
|
Аккредитивийн дүнг нэмэгдүүлэхэд (нэмэгдүүлсэн дүнгээс) доод хэмжээ дээдэ хэмжээ |
0.2 хувь 50 ам.доллар 150 ам.доллар |
|
Импортын аккредитивийг цуцлахад |
45 ам.доллар |
|
Эх үүсвэргүй аккредитивийн эрсдэлийн шимтгэл |
Зээлийн Хорооны Хурлын тогтоосон хэмжээгээр |
| Зөрчилтэй аккредитивийн баримт (багц баримтаас) |
50 ам.доллар |
| Импортын аккредитвийн баримт шалгахад |
50 ам.доллар |
| Аккредивтэй холбогдолтой лавлагаа явуулах болон лавлагаанд хариу өгөхөд |
20 ам.доллар |
| Эх үүсвэргүй аккредитивийн эрсдэлийн шимтгэлийг Зээлийн хорооноос тогтооно |
|
| Аккредитивийн үйл ажиллагаатай холбогдон гарах шуудан, харилцаа холбоо, гадаад банкны үйлчилгээний шимтгэл зэрэг зардал гарсан тохиолдолд тэдгээр зардлыг харилцагч хариуцна. |
|
| Аккредитивийн үйлчилгээтэй холбоотой, энэхүү ерөнхий нөхцөлд заагаагүй бусад шимтгэлийг ХасБанкны Эрсдэлийн Удирдлагын Хорооны хурлаар шийдвэрлэсний дагуу, Гүйцэтгэх Захирлын тушаалаар тогтоож болно. Энэ тохиолдолд харилцагчийн зөвшөөрлийг авахгүй байж болно. |
|
Тайлбар:
1. Эх үүсвэргүй баталгааны эрсдлийн шимтгэлийг Зээлийн хорооноос тогтооно.
2. Баталгаатай холбогдон гарах бусад банкны шимтгэлийг харилцагч хариуцна.
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
